Энэтхэгт өнгөрсөн сард хэт халж, зарим нутгаар гантай байсан билээ. Хэт халууны улмаас 1000 гаруй хүн амь үрэгдсэн юм. Гэтэл ган тайлах бороо аадраар цутгаснаас Энэтхэгийн баруун хэсэг үерт автав.
Энэтхэгийн Гужарат мужид аадар бороо, үерийн улмаас 81 хүн амь үрэгдэж, 9000 орчим хүнийг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлжээ. Хохирогчдын олонхи нь гүүртэй урсаж, хөрсний нурангид даруулснаас амь насаа алдсан байна.
Аадар бороо Энэтхэгийн цаг уурчдын таамаглаж байснаас хэдэн өдрийн өмнө орж эхэлсэн аж.
Эх сурвалж: Associated Press
Б.АНХТУЯА