“Emirates” агаарын тээврийн компанийн 500 гаруй хүнтэй онгоц өнөө өглөө /VI.26/ Шри-Ланкад ослын буулт хийжээ. “Airbus A380” онгоцонд техникийн доголдол үүссэнээс яаралтай ослын буулт хийсэн байна.
Онгоц Австралийн Сидней хотоос Дубай хүрэхээр нисч явсан аж. Онгоцыг Шри-Ланкад газардах үеэр гал сөнөөх болон түргэн тусламжийн багийнхан нисэх буудалд ирсэн байсан ч “Airbus A380” аюулгүй газарджээ.
“Emirates” нь Ойрхи-Дорнодын хамгийн том агаарын тээврийн компани юм. Шри-Ланкад олон зорчигчтой том онгоцыг хүлээж авах бэлтгэл ханаагүй байхад 2012 онд “Emirates” компани “Airbus A380” онгоцыг анх удаа газардуулж байжээ.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.АНХТУЯА