Наадмаар түр зуурын бороотой, аагим халуун байна

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Наадмаар түр зуурын бороотой, аагим халуун байна

Наадмаар түр зуурын бороотой, аагим халуун байна

Баяр наадмын цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэе. Цаг уур орчны шинжилгээний байгууллагаас мэдээлснээр 2019 оны долдугаар сарын 12,13-нд нутгийн төв хэсгээр усархаг аадар бороотой, ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст аагим халуун байх ажээ.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 9,14-нд зарим газраар, 10,13-нд нутгийн хойд хэсгээр, 11,12-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 11,12-нд секундэд 7-12 метр, бусад хугацаанд борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. 9,10-нд ихэнх нутгаар дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 9,10-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд нутгийн хойд хагаст, 12,13-нд ихэнх нутгаар, 14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна. Хугацааны сүүлээр бага зэрэг сэрүүснэ.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: 9,10-нд нутгийн зүүн хэсгээр, 12,13-нд нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 12-17 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 9-нд нутгийн өмнөд хэсгээр, 12-нд зарим газраар, 13-нд нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-33 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна.

Улаанбаатар хотод наадмын өдрүүдэд түр зуурын бороотой 29-31 хэм халах төлөвтэй байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж