Баян-Өлгий аймагт дахин тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймагт дахин тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Баян-Өлгий аймагт дахин тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Нэг гэр бүлийн хоёр иргэн тарваганы мах идсэнээс болж дотор нь муухайрч, гүйлгэсэн байдалтай аймгийн Эрүүл мэндийн газарт өнгөрсөн ням гаригийн шөнө 00:00 цагийн үед ханджээ. Тэд эмнэлэгт хандахдаа тарваганы мах идсэн гэдгээ хэлээгүй учраас Мэс заслын тасгийн эмчийн анхан шатны үзлэгээр ямар нэгэн хордлого, үрэвсэл байхгүйг тогтоож, Тархвар судлалын тасагт шилжүүлсэн байна. Улмаар иргэн Б, О нар нь тарваганы мах идсэнээ дурдсан байна. Анхан шатны үзлэгээр тэднийг тарваган тахал туссан болохыг нь тогтоосон гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Тарваганы мах идсэн нэг гэр бүлийн хоёр гишүүн нь тарваган тахал тусаагүй гэсэн эмнэлзүй болон эмнэлгийн дүгнэлт гарсан. Уг сэжигтэй тохиолдлоос дээжилсэн сорьцод молекул биологи, ийлдэс судлал, хурдавчилсан тестийн шинжилгээг хийж, лабораторийн шинжилгээгээр онош үгүйсгэгдсэн учраас тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн гэсэн үг. Мөн тэдэнтэй хамт тарваганы мах идсэн гурван иргэнийг олж, нийт таван хүнийг тусгаарлан эмчилж байна. Энэ дагуу тарваганы болсон махыг олж, шинжилгээ хийж байна.  Дүгнэлт 72 цагийн дараа гарна” гэлээ.

Тарваганы мах идсэн иргэд өндөр халуурч тарваган тахал туссан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ба бөөлжиж, дотор муухайрах шинж тэмдэг илэрсэн даруйд аймгийн Эрүүл мэндийн газарт хандсан нь энэ юм байна. Он гарсаар Зооноз өвчин судлалын үндэсний төв тарваган тахлын дөрвөн сэжигтэй тохиолдол дуудлага мэдээлэл ирснээс хоёр хүн өвчилж, хоёр хүн тарваган тахлаар нас баржээ. Эргэн сануулахад, өнгөрсөн тавдугаар сард Баян-Өлгий аймгийн Ногоонуур суманд Тарваган тахлын болзошгүй тохиолдол бүртгэгдэж нэг гэр бүлийн 2 хүн нас барсан юм.

Тарваган тахал нь байгалийн голомтот  хурц халдварт өвчин бөгөөд уг халдварын нян бүүрэг, мэрэгчдийн нүх, ноохой, газрын хөрс, хүйтэн чийгтэй нөхцөлд олон сарын турш амьдрах чадвартай бөгөөд  бичил биетний нөлөө болон нарны гэрэл, химийн буюу халдваргүйтгэлийн бодист тэсвэр муутай.

Тарваган тахлаар өвчилсөн хүн, нас барсан хүний цогцос, мэрэгч, туулай хэлбэртэн амьтад, тэдний сэг зэм нь халдварын эх уурхай болох аюултай. Иймд Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед хууль бусаар тарвага агнахгүй байх, тарваганы мах идэхгүй байх зөвлөмжийг иргэдэд хүргэж буй.

Урьдчилан сэргийлэх:

-Улсын хэмжээнд тарвага агнуур хорьсон тухай Байгаль орчны 2012 оны 06 тоот тушаалыг хэрэгжүүлэн тарвага агнахгүй байх

-Тарвага болон тарваганы гаралтай бүтээгдэхүүнтэй харьцахгүй байх

-Хэрэв тарвага агнаж буй хүнтэй тааралдвал орон нутгийн мэргэжлийн хяналтын болон байгаль орчны байгууллагад мэдээлэх

-Үхсэн болон өвчний сэжигтэй тарвага, мэрэгч амьтантай тааралдвал мэргэжлийн байгууллагад яаралтай мэдээлэх

Тарвага болон жижиг мэрэгчийн бүүрэг, бөөсөнд хазуулахаас сэргийлэх

Хүүхдийг тарвага, зурам, мэрэгч амьтадтай харьцахаас сэргийлэх

Нохой барьсан, зууж ирсэн тарвага болон мэрэгч амьтад нь халдварын эрсдэл өндөр тул харьцахгүй байх

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж