Булган аймгийн нутгаар хүчтэй салхилжээ

Хуучирсан мэдээ: 2010.07.22-нд нийтлэгдсэн

Булган аймгийн нутгаар хүчтэй салхилжээ

 Булган аймгийн нутгаар өчигдөр 18 цагийн орчим аадар борооны өмнө салхи түр зуур хүчтэй салхилсаны улмаас орон нутагт багагүй хохирол учирчээ. Тухайлбал,  Сайхан сумын төвийн хэсгээр салхи түр зуур 20 м/с хүрч салхилсны улмаас өнөөдөр болох байсан сумын наадам хойшилжээ. Учир нь сумын хүндэтгэлийн өргөө болон ойролцоо байсан таван ханатай  гэрүүд нурсан байна. Түүнчлэн сумын соёлын төв, цэцэрлэг, засаг даргын Тамгын газрын барилгын төмөр дээвэр хууларч, Орхон-Мандал” ХХК-ний барилгын модон дээвэр, гуравдугаар багийн нутагт зургаан гэр нурж, цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурууд, нэг трансформатор унажээ. Хутаг-Өндөр сумын “Уньт” багийн нутагт хүчтэй салхины улмаас 12 гэр нурж, нэг байшингийн дээврийн төмөр хууларч, тус сумын “Хонгор” багт байрлах Улсын үрийн нөөцийн салбарын агуулахын барилгын зургаан ширхэг щифрэн дээвэр, лабораторийн болон түүний дээврийн хэсэг, салбарын модон хашаа, зургаан айлын гэр, хоёр айлын байшингийн дээвэр хууларч нуран, “Скайтель” ХХК-ний антенн унасан байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж