“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”

“Үдшийн музей” жазз хөгжмөөр “амьсгалав”

Чойжин ламын сүм музейгээс ес дэх жилдээ зохион байгуулсан “Үдшийн музейд” арга хэмжээ өчигдөр /2019.07.08/ үдэш болж өндөрлөлөө.


“Үдшийн музейд” 2015 онд “Хөсөгтөн” хамтлаг, 2016 онд Морин хуурын чуулга, 2017 онд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид зочилж байсан бол энэ жил Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга жазз тоглолтоороо үзэгчдэд бэлэг барилаа.

Мөн Чойжин ламын сүм музейн арвин баялаг сан хөмрөг, хосгүй үнэт бүтээлүүдээс цугласан олонд тусгайлан зориулж, музейн “Цам” үзэсгэлэнг сонирхуулсан бол “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж мэлмий баясгахын зэрэгцээ музейн өвөрмөц тансаг орчинд тухлан жазз хөгжмийн гайхамшигт тоглолтыг тогложээ.

Чойжин ламын сүм музейн захирал, хатагтай Д.Отгонсүрэн “Үдшийн музейд” арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монголын сүүлчийн хаан, наймдугаар богд Жавзандамбын дүү Чойжин лам Лувсанхайдавын хурал номын ажилд зориулан 1904-1908 онд байгуулсан манай сүмийг 1938 оноос хааж, 1942 оноос музей болгосон, түүнээс хойш өнөөдрийг хүртэл түмэн олондоо үйлчилж байна. Манай музейгээс 2011 оноос эхлэн “Шөнийн музей” эвентийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Бид 2015 оноос мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн ба энэ жил Монгол улсын филармонийн “Баян монгол” чуулгыг урин “Үдшийн музейд” жазз хөгжим эгшиглэх гэж байна” гэдгийг онцолсон байна.

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Үдшийн музейд” арга хэмжээ нь соёлын бүтээлч үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлж, гадаад, дотоодод соёл, түүхээ сурталчлах чухал арга хэмжээ гэдгийг онцлоод музейн сүүлийн үеийн технологиудын нэвтрүүлэх ажлыг амжилтай хэрэгжүүлсэн тус музейн хамт олонд баяр хүргэв. Учир нь энэ үдэш хөтөч нар ачаалал багатай байж, үзэгчид үзмэрийн тайлбарыг чихэвчээр сонсонгоо мэлмий баясгасан ажээ.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж