Их сургуулиудын элсэгч багасчээ

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Их сургуулиудын элсэгч багасчээ

Монголын их, дээд сургуулиудын боловсролын үзэсгэлэн өнөөдөр Blue Sky зочид буудлын гурван давхарт эхэллээ. Тус үзэсгэлэнд 50 гаруй их, дээд сургуулийн төлөөлөл, 17 зуучлалын байгууллага оролцож байна. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Мэргэжил, сургуулиа сонгож амжаагүй сурагчид ч тус үзэсгэлэнд идэвхтэй оролцож байна.

Энэ жил их, дээд сургуулийн элсэгч огцом буурч байгаа талаар салбарынхан хэлж байна. Өмнөх жилүүдэд нэг жилд 50 орчим мянган шалгуулагч ЭЕШ өгдөг байсан. Тэгвэл энэ жил дөнгөж 20 орчим мянган хүүхэд ЭЕШ өгсөн. Энэ нь БСШУЯ-наас гаргасан 26 мянга гэх хяналтын тоонд ч хүрэхгүй байгаа юм.

Энэ жилийн хувьд ЭЕШ-д орох сурагчдын тоо багассаныг 12 жилийн тогтолцоотой болсонтой холбон тайлбарлаж байна.

Үүнийг дагаад их, дээд сургуулийн элсэгчид багасах нь тодорхой болсон гэдгийг салбарынхан тайлбарлаж буй. Энэ жил элсэгч багассан нь их, дээд сургуулийнханд ч мэдрэгдэж эхэлжээ.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж