Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд харьяалагдах Айцын даваанд өчигдөр /2019.07.08/ 23.00 цагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Айцын давааны урд замд хүнд даацын ачааны BeiBen маркийн автомашин суудлын Тoyota Vitiz марк машин болон дунд гарын Mitsubishi Fuso маркийн жиптэй мөргөлдсөн байна.
Ослын улмаас жижиг тэрэгний жолооч 30 настай М нас барж 27 настай эмэгтэй Х, зургаан настай эрэгтэй Ө нар гэмтжээ. Тэд Гэмтэл,согог, судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Тээврийн цагдаагийн алба ажиллаж байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ