Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Наадмын өдрүүдэд хариуцлагатай жижүүр ажиллана

Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өдрүүдэд ажиллах дүүргийн хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулах тухай захирамж гаргасан юм.

Баярын өдрүүдэд хүлээлгэсэн үүргийг тогтоосон хугацаанд, зохих журмын дагуу гүйцэтгэж хороод, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй байнгын холбоо тогтоон, шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулж, Нийслэлийн хариуцлагатай жижүүрт хоёр цаг тутамд мэдээлэл өгч ажиллахыг хуваарьт жижүүрүүдэд үүрэг болгов.

Түүнчлэн харьяа байгууллага, хэлтэс, албадын дарга, хороодын Засаг дарга нарт баярын өдрүүдэд ажлын байрныхаа аюулгүй байдлыг хангаж, шаардлага гарвал дүүргийн хариуцлагатай жижүүрт мэдэгдэж ажиллахыг даалгасан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж