13 настай хүүхэд моринд чирэгдэж нас баржээ | News.MN

13 настай хүүхэд моринд чирэгдэж нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

13 настай хүүхэд моринд чирэгдэж нас баржээ

13 настай хүүхэд моринд чирэгдэж нас баржээ

Хэнтий аймагт 13 настай хүү моринд чирэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус аймгийн Өндөрхаан сумын эмнэлэгт энэ сарын 7-ны өдөр бага насны хүүхэд биедээ ил харагдах шархтай нас барсан ирсэн гэх дуудлагыг цагдаагийн байгууллагад өгчээ.

Уг мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгахад Нийслэлийн Баянгол дүүрэгт оршин суух хаягтай Б гэх 13 настай эрэгтэй хүүхэд моринд чирэгдэж хоёр бугалганы ар, нүүр хацар орчим зулгаралттай, баруун нүд хөхөрч хавдсан байдалтай нас барсан байна. Хэргийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газарт Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Иймд амралт зугаалга эхэлсэн энэ үед эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Э.АРИУН 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

буруу ерөнхийлөгч 2019-07-09 46.38.235.14

Яах аргагүй буруу хүн Монгол улсын тэргүүн болчихлоо. Хүүхдүүдийн үхэл бүр арайл их боллоо шүү. Улсын тэргүүн буруу хүн болохоор хүүхдийн үхэл их болдог гэх домог яриа сонсож байсан.

Avatar

s 2019-07-09 182.160.39.23

Erguu Hentii aimgiinhan huuhdedee anhaaraachee sayahan 6 nastai ohin nuhen jorlond unaj nas barsan baisan odoo ene huuhed tsag busaar odloo.Huuhdee haihardaggui teneg humuus baidag yum baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж