Б.Саранчимэг Стэнфордод сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захиралтай уулзаж, ярилцлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Б.Саранчимэг Стэнфордод сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захиралтай уулзаж, ярилцлаа

Б.Саранчимэг Стэнфордод сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захиралтай уулзаж, ярилцлаа

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг өчигдөр /2019.07.08/ Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургуулийн захирал Рик Соммартай Төрийн ордонд уулзлаа.

Ноён Рик Соммар манай улсад Стэнфордын их сургуулийн дэргэдэх Ахлах сургууль болон “Гүрэн”институтийн хамтын ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирээд байгаа юм.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, манай улсын сургуулиуд Стэнфордтой хамтарч ажиллах болсонд өндөр сэтгэгдэлтэй байна гээд Монголын талаар товч мэдээлэл өгөв.

Хариуд нь ноён Рик Соммар, Монголд ирсэн нь нэр төрийн хэрэг болж байна гээд богино хугацаатай ирсэндээ сэтгэл гонсгор байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр мөн, ирэх наймдугаар сард Стэнфордын их сургуулийн Ахлах сургуулийн зуны сургалтын хөтөлбөрт Монголоос анх удаагаа хүүхдүүд хамрагдах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, хөтөлбөрт хамрагдах нь хүүхдүүдэд цаашид амжилттай суралцахад том дэмжлэг болдгийг онцлов.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг,  материаллагаас илүү оюуны хөрөнгө оруулалт маш чухал болсон,  хүүхдүүдэд сайн боловсрол эзэмшүүлэх үйлсэд парламентын гишүүний хувьд ч, иргэний хувьд ч ажиллаж байна. Наад зах нь байгалиа хамгаалах үзэл суртлыг хүүхэд бүрт түгээж, сургаж ажиллах шаардлагатай хэмээн санал бодлоо хуваалцлаа.

Талууд энэхүү уулзалтаар боловсролын сүүлийн үеийн чиг хандлагын талаар санал солилцож, ирээдүйн элит иргэн болох хүүхдүүддээ сайн боловсрол эзэмшүүлэх нь маш чухал, үүний төлөө чадах бүх зүйлээрээ туслах ёстой гэдэгт санал нэгтэй байлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгийн хувьд Харвардын их сургуулийн богино хэмжээний сургалтыг дүүргэсэн, боловсролыг дэмжиж ажилладаг гишүүдийн нэг юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж