Засгийн газрын хуралдаан өглөө 8:00 цагт эхэлсэн байна. Хуралдаанаар нийт 23 асуудал хэлэлцэх аж. Тухайлбал, Монгол улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах, Идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуваарийн дагуу Засгийн газрын хуралдаан маргааш болох ёстой ч өнөөдөр болгож наашлуулжээ.
Засгийн газраас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.