Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны ээлжит XI хуралдаан 7 дугаар сарын 8-ны өдөр болж нийт 30 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хуралдаанаар “Мөнх даатгал” ХХК-ийн 8 салбарыг, “Хас-Үнэлгээ” ХХК-ийн төлөөлөгчийн газрыг бүртгэж, нэр бүхий 22 иргэнд даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, 6 иргэний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, “Тэнгэр даатгал” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтныг томилохыг зөвшөөрөв.
Мөн “Трасс Чэйн менежемент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “Домикс сек” ХХК-д үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, “МИК актив хорь” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо.
“МИК актив хорь” ХХК-ийн гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг, “Үндэсний хувьчлалын сан” хаалттай, хамтын хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэн авч, “Блэкстоун интернэйшнл ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах, “Санар ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилохыг зөвшөөрөв.
Хуралдаанаар “Хавцалын боом” хоршоонд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Ноён даамал”, “Монсант алдар”, “БЭХ”, “Кредит-Юнион монгол”, “Мина” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгалаа.
“Эрин финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, “Би энд Жи финанс ББСБ” ХХК-д банк бус санхүүгийн факторингийн үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгохыг зөвшөөрөв.
Харин “Таван ханхар”, “Хужиртайн булгийн ундарга”, “Субуд”, “Өнөр их наяд” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
“Би эй ди эй би ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “Прайм файнаншиал холдингс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Улам хөгжих ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
Мөн салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн дахин хэлэлцэн батлалаа.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ