Нийтийн тээвэрт угсраа автобусууд явна

Хуучирсан мэдээ: 2015.06.26-нд нийтлэгдсэн

Нийтийн тээвэрт угсраа автобусууд явна

Нэг нь 300 гаруй сая төгрөгийн үнэтэй 20 ширхэг угсраа автобусыг өнөөдөр үйлдвэрлэгч талаас нийтийн тээврийнхэн албан ёсоор хүлээж авлаа. Ирэх сарын 6-ны өдрөөс нийслэл хотын төв хэсэг буюу Таван шараас Офицеруудын ордон хүртэлх чиглэлд зорчино. 100 километрт 27 литр түлш зарцуулдаг. Таван хаалга нь бүгд автоматаар нэгэн зэрэг нээгдэж, хаагддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сууж буухад зориулсан тусгай налуу шаттай зэрэг технологийн дэвшлийг харуулсан автобус гэдгийг "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨҮГ-ын онцоллоо.

Жолоодоход хялбар. Хэдий 18 метрийн урттай ч, маневр сайтай юм байна. Гэхдээ угсраа  автобусыг жолоодох жолооч нарыг тусгайлан бэлтгэжээ. 


Угсраа автобус үйлчилгээнд гарч эхэлснээр Улаанбаатар хотын нийтийн тээвэр хөгжил шинэ түвшинд гарч ирнэ гэж хотын удирдлагууд харж байна.


169 хүний багтаамжтай, хуучин автобусыг бодвол тав тухтай. Халуун, хүйтэнг тохируулагч автомат сэнс, паартай гэдгийг ч үйлдвэрлэгч компаниас тодотголоо. Угсраа автобусыг 2013 оноос захиалгаар Беларусын Мак компани үйлдвэрлэж эхэлжээ. Энэ удаад Монгол улсад нийлүүлсэн дээрх автобусууд бүгд 2015 оных.


Угсраа автобус үйлчилгээнд гарахтай холбогдуулан эцсийн зогсоолуудын эргэлт хийх талбай, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замын автобусны буудлын халаасыг битүүлэх, нэгдүгээр эгнээг тусгаарлах, хучилтын эвдрэлийг засах зэрэг ажлыг хийсэн гэлээ. Удахгүй дахин Өмнөд Солонгос улсад үйлдвэрлэсэн тролейбусууд ч шинээр орж ирэх юм байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач  Н.БАТМӨНХ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж