Оросын Элчин сайд И.К.Азизовын мэндчилгээ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Оросын Элчин сайд И.К.Азизовын мэндчилгээ

Оросын Элчин сайд И.К.Азизовын мэндчилгээ

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА
ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт монгол найз нөхөд өө!
Та бүхэнд Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн мэнд хүргэе!

Энэхүү эртний, өвөрмөц баяр наадмыг болон зуны сайхан улирлыг монголчууд улс даяараа тэсэн ядан хүлээдэг билээ. Наадам бол хүний амьдралын хамгийн идэвхтэй хэсгийн бэлгэдэл мөн.

ОХУ-ын ард түмэн, үндэстэн ястнууд ч мөн жилийн хамгийн таатай, ургац баянтай улирлыг угтан төрөл бүрийн зуны баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тухайлбал, Якутад малчдын «Ыысах», Татарстан болон Башкортостанд – «Сабантуй», харин Монголын хөрш зэргэлдээх Буриадад ёохортой «Сурхарбан» баярыг тэмдэглэдэг бол Чувашид газар тариаланчдын «Акатуй», марийчууд хээр талын «Семык», харин удмуртууд «Гербер» баярыг тэмдэглэдэг билээ. Гэтэл Хакасид «Тун-пайрам» хэмээх айрагны өдрийг зохион байгуулдаг. Өөрийн гэсэн зан үйл, ёслол ба янз бүрийн уралдаан тэмцээнүүдээрээ хоорондоо ялгарах эдгээр болон бусад олон баяр наадмууд нь Оросын соёлыг баяжуулан дэлгэрүүлж, олон талаас нь таниулдаг юм.

«Наадмын дараа намар» хэмээн монголчууд ярьдаг билээ. Энэ нь бид тун удахгүй Халх гол дээр хамтын хүчээр аугаа ялалт байгуулсны 80 жилийн ойг тэмдэглэж эхэлнэ гэсэн үг юм. Албан ёсны уулзалтууд, цэргийн хамтарсан дасгал сургуулилтууд, соёл урлагийн, үзэсгэлэнгийн гээд маш олон тооны ойн арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Найрсаг Монголын ард түмэнд үндэсний сайхан баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсэн ерөөе. Харвах сум нь байгаа олж, хүчит бөхчүүд нь авхаалж самбаа, уран мэхээ гаргаж, хурдан морьд нь шандасаа гайхуулах болтугай!

Сайхан наадаарай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж