Хакүхо, Какүрюү нарын бөхчүүд тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Хакүхо, Какүрюү нарын бөхчүүд тэргүүлж байна

Хакүхо, Какүрюү нарын бөхчүүд тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн Зуны тэмцээн Нагоя хотод өнгөрөгч Ням гаригт эхэллээ.

Дээд зиндаад их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал болон озэки /арслан/ Гоэйдо, Такаяаши, Такакэйшо, Гүржийн бөх Точиношин нарын том цолтнууд барилдаж байна.

Зуны тэмцээний эхний хоёр өдрийн дараа их аварга Хакүхо, Какүрюү нар хоёр даваатай тэргүүлэгч бөхчүүдийн эгнээнд бичигдлээ. Харин озэки Такаясү, Гоэйдо, Асанояма нар нэг даваа, нэг унаатай болжээ. Зуны тэмцээн эхлэхээс өмнө нутаг яваад ирсэн Гүржийн бөх Точиношин эхний хоёр өдрийн барилдаанд ялагдаж, тэмцээнийг амжилт муутай эхлүүллээ.

Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров нэг даваа, нэг унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр ялагдал аваад байна. Зуны тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өнөөдөр Нагоя хотын сүмогийн ордонд үргэлжлэн явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж