Өмнөд солонгосчууд гэрэлт дроуны шоуг үзүүлнэ | News.MN

Өмнөд солонгосчууд гэрэлт дроуны шоуг үзүүлнэ

Өмнөд солонгосчууд гэрэлт дроуны шоуг үзүүлнэ

Өмнөд солонгосчууд гэрэлт дроуны шоуг үзүүлнэ

Бүгд найрамдах Солонгос улс Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жил,  Сөүл-Улаанбаатар хотууд ах дүүгийн харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг угтан Сөүл хотын зүгээс Үндэсний их баяр наадмын Гэрэлт дроны шоу, Сөүлийн гудамжинд Солонгос-Монголын хамтлаг, дуучдын тоглолт, бүжгийн фламш моб болон хүүхэд, залуучуудад зориулсан соёлын арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Наадмын үдэш буюу Пүрэв гаригийн 22:00 цагаас Сүхбаатарын талбайд болох Drone Lighting Show “Fly 2019” үзүүлбэрийг тусгайлан наадамчин олонд үзүүлэхээр болсон байна. Мөн уяачдын баяр гэж нэрлэгдсэн долдугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагаас Циркийн задгай талбайд I*UB- Seoul*U Song&Dance Festival тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Эдгээр шоунууд үнэ төлбөргүй бөгөөд өндөр шагналын сантай хөтөлбөрүүдийг бэлтгэсэн байгаа аж.

Эдгээр урлагийн арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулахаар Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын газрын дарга Ким Чон Воноор ахлуулсан 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг манай улсад ирээд байна. БНСУ-аас ирсэн төлөөлөгчид Сөүл хотын даргын баярын мэндчилгээг Улаанбаатар хотын удирдлагуудад хүргэх бөгөөд цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцахаар төлөвлөжээ. Уг үйл ажиллагааг Сөүл хотын захиргаанаас санаачилж БНСУ-ын "Orange Ocean" компани болон Улаанбаатар хотын захиргаа, “Vitamin tree Gobi” компаниуд хамтран зохион байгуулж байгуулж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж