Улсын цолтнуудыг тавын даваанд давсан сумын заанууд

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Улсын цолтнуудыг тавын даваанд давсан сумын заанууд

Улсын цолтнуудыг тавын даваанд давсан сумын заанууд

Хачин сонин ихтэй Улсын баяр наадам орон нутагт үргэлжилж байна. Налайх дүүргийн наадмын барилдаанд хэсэг бөхчүүд барилдах эрхээ авсан ч наадмын өмнө бүртгэлээс хасагдаж, буцсан удаатай. Тэгвэл Өмнийн говьд мөн л Улсын цолтой бөхчүүд нэгэн дуулианыг тарилаа. Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 88 жил, Батмөнх даян хаан мэндэлсний 555 жилийн ойн баяр наадам өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон ч тавын даваанд Улсын цолтой бөхчүүд сумын цолтой бөхчүүдэд унаж орхижээ. Мэдээж Улсын начин, заан, гарьдуудыг давсан сумын цолтнууд аймгийн начин, харцага цолонд хүрчээ. Энэхүү хачирхалтай барилдааныг үзсэн наадамчин олон бяртай, хүчтэй, мэхтэй аавын хүүг харах гэж очсон биш Улсын цолтнууд ташраараа унадаг наадмыг харсандаа бухимдсан наадамчин олон байв.

Зүрх шимшрүүлсэн Өмнөговийн наадмын тавын даваа нэг иймэрхүү өрнөв:

  • У.г Жаргалсайхан- Е.Баасандорж С.з / давсан, аймгийн начин цол хүртэв/
    У.з Баасандорж- Б.Гансүх С.з / давсан, аймгийн харцага/
    У.з Батмөнх- М.Адъяахүү А.Х/ давсан//
    У.з Соронзонболд- Л.Амартүвшин С.з / давсан, аймгийн начин/
    У.н Батчулуун- Б.Мөнхтүвшин С.з / давсан, аймгийн начин/
    У.н Бадамсүрэн- Т.Дашжамц С.з / давсан, аймгийн начин/
    У.н Тамир- Энх-Амгалан А.з / давсан/
    У.н Дарханбат-Т.Төгсдөлгөөн А.н / давсан/

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
12
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж