Хөдөлмөрийн үндэсний намынхан /ХҮН/ үндсэн хуульд өөрчлөлт оруулахад олон нийтийн оролцоог хангахыг уриалан хурал хийж, жагсаал өрнүүллээ. ХҮН-ынхан нийслэл, орон нутгийн дэмжигчдээс бүрдсэн хурлаа Драмын театрт зохион байгуулав. Хурлын эхэнд ХҮН-ын УЗ-ийн гишүүн Т.Бат-Оргил Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа зөвхөн УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлэх нь учир дутагдалтай гэдгийг хэлсэн. Тиймээс олон нийтийн төлөөллийг оролцуулж, бүгдээрээ хэлэлцэх нь хамгийн зөв алхам гэж үзэж буйгаа илэрхийлэн ард түмнийг энэ ажилд уриалан дуудсан юм.
ХҮН-ын УЗ-ийн гишүүн Т.Бат-Оргилын яриаг хүргэе.
1992 онд Үндсэн хуулийг батлахад тухайн үеийн, сонгуулийн насны сая гаруй иргэний 900 мянга нь оролцож хэлэлцсэнийг тэд онцлов. Ингэж үндэсний зөвшилцөл хийж гаргасан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж буй учраас нийслэл, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 300 гаруй иргэнийг хамруулах хэрэгтэй гэж үзэж буй юм. Тиймээс “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль”-ийн тавдугаар зүйлийн 5.3.1-т заасны дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх талаар үндэсний хэмжээнд хэлэлцүүлэх өрнүүлэхийг УИХ-аас шаардаж байгаа аж.
ХҮН-ын дарга С.Боргилын яриаг хүргэе.
Хурлын дараа ХҮН-ынхан болоод дэмжигч, ард түмний төлөөлөл болсон 1000 гаруй хүн Драмын театртаас Засгийн газрын ордон хүртэл уриа лоозон барин алхсан юм. Ингээд ХҮН-ын дарга С.Боргил шаардах бичгээ Засгийн газарт хүргүүллээ.
Б.ЗАЯА