Наадмын трэнд: Цайвар, тод өнгө, цэцгэн хээ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Наадмын трэнд: Цайвар, тод өнгө, цэцгэн хээ

Наадмын трэнд: Цайвар, тод  өнгө, цэцгэн хээ

Наадам хаяанд ирлээ. Үндэснийхээ баяраар монголчууд хөдөө, хотгүй, хүүхэд томчуудгүй үндэсний дээл хувцаараа гангардаг болсон. Энэ жилийн үндэсний баяр наадмаар ямар загвартай, ямар өнгийн дээл илүү эрэлт хэрэгцээтэй байгаа талаар сонирхуулъя.

 Наадмын гоёлыг нимгэн сэрүүхэн бөгөөд үзэмжтэй байхыг чухалчилж торгоноос илүү даавууг  энэ жилийн трэнд болж байгааг загвар зохион бүтээгчид онцлов.  Өнгөний хувьд цайвар, тэгээд цэцгэн хээтэй дээл хүүхнүүдийн наадмын гоёл болж байна.

Охид бүсгүйчүүдийн хувьд босоо зах болон мөр, энгэр, бүс орчимд шигтгээ, чимэглэлтэй тод өнгийг илүүд чухалчилж байна. Ийм дээлийг  шигтгээний тоо, хийц загвараас шалтгаалан 200 мянга хүртэлх төгрөгийн үнэтэйгээр  IVEEl брэндийнхэн худалдаалж байгаа юм. Тус брэндийн дээл хамгийн хямд буюу богино загвартай нь 65 мянга. Энэ жил тренд болж буй цайвар болон том том цэцэгтэй тод өнгийн дээл 88 мянган төгрөгийн үнэтэй. Үндэсний дээл үйлдвэрлэдэг "Борголжин" брэндийн загварт мөн л цайвар тод өнгө, цэцэг, хээ навч, хатгамал илүү зонхилжээ. Мөн үнийн хувьд 120 мянгаас эхэлж байна.

Дизайнер Д.Отгонжаргалын “O couture”  загварын компани монгол дээлэнд хэд хэдэн шинэчлэлт хийжээ.  Чөлөөт хэв маягийг эрхэмлэдэг охид, бүсгүйчүүддээ  зориулж дээлний босоо зах, ханцуй, бүс гэсэн гурван хосыг урласан нь анхаарал татахгүй байхын аргагүй. Ийм хослол 120-140 мянган төгрөгийн үнэтэй байна.  Мөн дээлийг өмдтэй хослуулсан загвар нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй. Тус брэндийн дээлүүдэд гар хийцийн чимэглэл илүү давамгайлсан, материалын хувьд бүх төрлийн торго. Үнийн хувьд 550 мянгаас нэг сая 200 мянган төгрөгийн үнэтэй аж. Өнгөний тухайд цайвар өнгийг илүү чухалчилжээ. Түүнчлэн гоолиг брэндийн дээл ердөө ганц загвар. Ихэнхдээ даашинз хэлбэрээр урласан, босоо зах, дээлний ханцуй нь үндэсний хэв загварыг агуулжээ. Товчхондоо, энэ зуны дээлний өнгө илүү цайвар болон тод өнгөтэй даавуун цэцгэн хээтэй болон хатгамал, гар хийц шингэсэн дээл наадмын гангараа болох аж.

Б.ЦЭЦЭГ

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж