“Гэрэлт морьд” хөтөлбөрт DJ Бодьхүү шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

“Гэрэлт морьд” хөтөлбөрт DJ Бодьхүү шалгарчээ

“Гэрэлт морьд” хөтөлбөрт DJ Бодьхүү шалгарчээ

"Хаан банк"-ны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч "Хаан банк" сан, Монголын урлагийн зөвлөл /МУЗ/, АНУ дахь МУЗ-тэй хамтран Монголын бизнес, банк санхүү, боловсрол, соёл урлагийн салбарын манлайлагч, АНУ ба Монгол Улс хоорондын олон талт найрсаг харилцааны элч Питер Морроу агсны гэгээн дурсгалд зориулан олон улсын “Гэрэлт Морьд” тэтгэлэгт хөтөлбөр-ийг 2017 оноос хойш санаачлан гурав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Монголын соёл урлагийг дэлхийд сурталчлан таниулах, уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих зорилготой “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрт шалгарсан шилдэг уран бүтээлч нь Нидерландын Вант Улсын Хааг хотноо зохиогдох дэлхийн 40 гаруй орны олон улсын медиа урлагийн наадамтай хамтран ажилладаг, Европын хамгийн том наадмуудын нэг болох “TodaysArt” олон улсын наадамд оролцож, өөрийн шинэ медиа бүтээлийг дэлгэн танилцуулах эрхийг хүлээн авах юм.

Энэхүү эрхийг хүлээн авах “Гэрэлт морьд” олон улсын хөтөлбөрийн шилдэг уран бүтээлчийг долдугаар сарын 06-ны өдөр Playtime амьд хѳгжмийн наадмын Нааглихац тайз дээр олон нийтэд зарлан, тэтгэлэгийг олголоо.

Энэ жилийн "Гэрэлт морьд" олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт нийт зургаан уран бүтээлч материалаа ирүүлнээс бүтээлийн санаа, танилцуулга, ярилцлагын үр дүнд уран бүтээлч С.Мөнхбаатар буюу Бодьхүү нэрээрээ олонд танигдсан DJ уран бүтээлч шалгарч, “TodaysArt” олон улсын медиа урлагийн наадамд оролцохоор болжээ.

DJ Бодьхүү нь 2010 оноос Hip hop урсгалаар хичээллэж эхэлсэн ба 2011 оноос эхлэн DJ уран бүтээлийн гараагаа эхэлсэн. Бодьхүү нь хэд хэдэн цомог гаргасан бөгөөд  Монголын авьяаслаг DJ нарын нэгт зүй ёсоор тооцогддог юм.

Энэ жилийн “Гэрэлт морьд” олон улсын тэтгэлэгийн хөтөлбөр нь саунд артист чигэлэлээр зарлагдсан ба Хаан банкны ОНХ газрын захирал Д.Тунгалагтамир, МУЗ-ийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Today’s Art-ийн куратор Үлоф Ван Винден, Урлаг ба хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал Б.Номинтуяа, Хаан банк сангийн мэргэжилтэн Э.Бэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах комисс ажилласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж