Димаш Кудайбергенд дуучин Б.Халиуны үзүүлбэр ихэд таалагджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Димаш Кудайбергенд дуучин Б.Халиуны үзүүлбэр ихэд таалагджээ

Димаш Кудайбергенд дуучин Б.Халиуны үзүүлбэр ихэд таалагджээ

Казахстаны дуучин Димаш Кудайрбергенд “СОС ДЕН Терриен” дууг нь дууриан дуулсан дуучин Б.Халиун (“Яг түүн шиг шоу”)-ы үзүүлбэр ихэд таалагджээ. Энэ талаар залуу дуучин өөрийн инстаграм хуудастаа бичиж, бичлэг оруулсныг NUR.KZ уламжилсан байна.

Дуучин залуу цахим хуудастаа "Үнэхээр сонирхолтой дуурайлт (пароди) байлаа. Энэ бүсгүй надаас илүү надтай адилхан байна. Маш авьяаслаг байлаа” хэмээн бичжээ.

Энэхүү постны дор түүний шүтэн бишрэгчид Димашийг магтан, чи хамгийн шилдэг нь, хэн ч чамайг дуурайж чадахгүй гэж бичсэн байна. Мөн “Чамайг дуурайна гэдэг дэлхий дахинаа алдартай болсныг чинь баталж буй хэрэг. Гэхдээ чи цорын ганц, бусадтай огт адилгүй. Үнэхээр ер бусын, би хэзээ ч жинхэнэ Димашийг өөр нэгэнтэй андуурахгүй.

Иймэрхүү шоунуудад оролцогчид хамгийн алдартай уран бүтээлчид, домог болсон хүмүүсийг дуурайдаг. Тиймээс энэ пародиг од болсны шинж гэж хүлээж авах хэрэгтэй. Таны дууг дуулахын тулд маш их зориг, гайхалтай хоолойтой байх ёстой. Харин таныг давж дуулна гэдэг боломжгүй” гэх зэргээр бичжээ.

Эх сурвалж: NUR.KZ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж