Жуулчид Монголд тэрбум ам.доллар оруулна | News.MN

Жуулчид Монголд тэрбум ам.доллар оруулна

Жуулчид Монголд тэрбум ам.доллар оруулна

ЖУУЛЧИД МОНГОЛД ХЭДЭН АМ.ДОЛЛАР ҮЛДЭЭДЭГ ВЭ?

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2020 онд 1 сая жуулчин хүлээн авна гэсэн зорилт тавьж, энэ тухай сайд нь мэдэгдэл хийсэн билээ. Одоо жилд 500-600 мянган жуулчин хүлээн авч байгаа юм.

Энэ оны эхний улирлын мэдээллээр манай улсад 75 мянга гаруй жуулчин ирж, 76,3 сая ам.долларын орлого оруулжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 12 хувиар буюу 8,5 сая ам.доллароор өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, энэ оны эхний улиралд буюу өвөл нэг жуулчин Монголд 1000 ам.доллар зарцуулсан гэсэн үг. Тэгвэл Монголбанкны судалгаагаар улирал хамаарахгүйгээр нэг жуулчин Монголд дунджаар 14 хоног саатдаг бөгөөд 1800 орчим ам.доллар зарцуулдаг байна. Үүнд зочид буудал, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнүүд, бэлэг дурсгал авах гэх мэт олон зүйл багтана.

Тиймээс энэ жил Монголд 600 мянган жуулчин ирнэ гэж тооцвол тэд манайд тэрбум гаруй ам.долларын орлого оруулах магадлалтай гэсэн үг.

МОНГОЛ УЛСАД ЖУУЛЧДЫН ХАМГИЙН ИХ АЯЛДАГ НУТГУУД:

Жуулчдын хамгийн их сонирхол татдаг нутаг нь Монголын их говь юм. Учир нь манай говь хүн төрөлхтний эртний түүх, археологи палентлогийн нэн ховор олдворууд олдсон нутаг билээ. Говь нутгийн дараа Хөвсгөл нуур, Тэрэлжийн сав газар, Алтай Таван Богд багтана. Үүнээс Алтай Таван Богд нь мөсөн гол, нуураараа жуулчдын сонирхлыг татдаг. Мөн Хархорин Эрдэнэзуу, Орхон голын хөндий, Хустайн нуруу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Цагаан суварга гэх мэт байгалийн үзэсгэлэнт газрууд жуулчдын сонирхон очих дуртай газруудад багтдаг.

ЖУУЛЧДЫН ХУДАЛДАН АВДАГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮД:

Аливаа улсаар аялсан жуулчид тухайн улсын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг худалдаж авдаг. Эдгээр нь тухайн улсын түүх болон хөгжил дэвшлийг сурталчилдаг. Тэгвэл манай улсад ирсэн жуулчдын хамгийн их сонирхож худалдаж авдаг чанар, чансаагаараа жуулчдын таашаалд нийцдэг брэндүүд бол 30 гаруй жилийн түүхтэй  “Говь” ХК-ийн ноолууран эдлэл. Мөн 100 орчим жилийн түүхтэй АПУ компанийн ууган брэнд  “Чингис Грандхаан” нь Монголыг илэрхийлэх идээний дээд гэдэг утгаар нь жуулчид сонгон худалдан авдаг. Түүнчлэн манай орны байгалийн үзэсгэлэнт газруудын уран зураг, фото зураг, мөнгөн тэмдэгтүүд болон уламжлалт хэв маягийг орчин үетэй төгс хослуулсан “Таван нүдэн” брэндийн цуглуулга нь жуулчдын сонирхлыг ихэд татдаг байна.

ЖУУЛЧДАД ЭЕРЭГ ХАНДЛАГЫГ ТӨРҮҮЛЬЕ

Аялал жуулчлал хурдацтай хөгжиж буй Зүүн Өмнөд Азийн орнууд сүүлийн 30 жилд жуулчдад хамгийн ээлтэй бүсэд тооцогдох болсон. Учир нь тэдний гол орлогын эх үүсвэр нь аялал жуулчлал. Тиймээс иргэн бүрийн жуулчдад эерэг, таатай хандах хандлага нь хүссэн хүсээгүй нэмэгджээ. Жуулчдыг тосож авахаас эхлүүлээд үдэн гаргах хүртэл бүх үйлчилгээнд найрсаг, соелтой, эерэг хандлагаар үйлчилж эх орноо сурталчлах нь их хотын залуусын хийгээд иргэн хүний эх орныхоо төлөө хийж болох хамгийн энгийн бөгөөд үнэтэй хувь нэмэр юм. Тиймээс монголчууд бид нүүдэлчин өвөг эцгээс өвлөгдсөн найрсаг зангаараа жуулчдад үйлчлэх нь тэдний Монгол руу дахин ирэх хүслийг нь төрүүлэх биз ээ.

Т.АРЪЯА

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-09 49.0.212.89

Тэмбүү, сүрьегээ хэл

Avatar

Зочин 2019-07-09 146.115.163.21

Jorlon bhgui shoroo darsan heden ger. Uzuulj haruuldag n gandan terelj. Iim baij bas olon yum yarinaa. Uzeegui hun l irye gene uu gehees uzsen n dahij zugleh ch ugui hogiin gazar geed.

Avatar

BatMon 2019-07-09 64.119.24.95

Тэрбум доллар орно гэж үнэн үү. Ядаж 10 хувиар нь ТурБаздаа орлон, шүршүүр бариарай.

Avatar

Зочин 2019-07-09 202.21.107.126

juulchlal ulam nemegdene. delhii niitiin handlaga.

Avatar

Зочин 2019-07-09 78.175.54.94

Ямар ч жуулчин тухайн улсдаа 14 хоног буюу тийм удаан байдаггүй юм, үндэслэлгүй бичиж байна, далайтай газарт бол амралтаараа очоод харин №₮ хоног хүртэл амрах тохиолдлууд бий, Монголд 14 хоног юу хийж, үзэх вэ, үзэх ч юмгүй, хийх ч юмгүй газрын тоонд ордог, харин 2-3 хонох, 3-5 хонох тохиолдлууд Монгодд бий, гэхдээ энэ нь хөдөө орон нутаг явах гэж дийлэнх цагаа замд өнгөөрдөгтэй холбоотой, нэг жуулчин Монголд дунджаар 885 ам.одллар үлдээдэг нэсэн тооцоо бий, 1800 ам:доллар биш,

Avatar

aa 2019-07-09 59.153.115.236

YUrni juulchid golduu Har Chingis l uuna biz ain ? whahahaha

Avatar

Зочин 2019-07-09 202.21.112.37

ОЛИГТОЙХОН ЖОРЛОНТОЙ Ч ЮМ ШИГ ИНГЭЖ ШАААЖ ЯАНАА, ЗОЧИД БУУДАЛ НЬ ШАВХААД ШАВХААД 5К, БҮГД МОДОН ЖОРЛОНТОЙ, ДЭД БҮТЭЦГҮЙ ИЙМ ГАЗАРТ ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН ЖУУЛЧЛАЛААР ЦӨӨХӨН ХЭДЭН ХҮН ЗОРЬЖ ИРНЭ. ӨӨРӨӨР ИРЭХГҮЙ

Avatar

Зочин 2019-07-09 122.201.26.172

ЖУУЛЧДЫН ХУДАЛДАН АВДАГ МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БРЭНДҮҮД gesnee khundaga, chingis arkhi, mongol khuukhenii zurag tabisan baikh hahaha

Avatar

Дорж 2019-07-09 66.181.161.107

Худлаа мэдээ бичих ээ больчих тэгэхүү

Avatar

Зочин 2019-07-09 124.158.109.42

Жилд ганц болдог Үндэсний баяр наадмын нээлтийг билетийг шагчидад тараагаад бүх юмыг гудамжинд гаргаж, зохиомол үнийн хөөрөгдөх үүсгэхээ больмоор байна. Гадаадын жуулчин холоос Монголын Үндэсний баяр наадмыг үзэх гэж зорин ирэхэд нь билет байхгүй гээд сууж байх бас арай л ой гумтаар.

Avatar

Lavlaa 2019-07-09 64.119.26.34

Bayar naadmiin tasalbaraa jjiliin umno khyanalttai borluulmaar yum aa tegvel shagchid avch mungoo darakh ni bagasna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж