Бөхчүүдийн бүртгэлийг Бөхийн өргөөнд хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.09-нд нийтлэгдсэн

Бөхчүүдийн бүртгэлийг Бөхийн өргөөнд хийнэ

Бөхчүүдийн бүртгэлийг Бөхийн өргөөнд хийнэ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана. Өнгөрсөн жил Бөхийн холбооны маргааны улмаас Спортын төв ордонд бөхчүүдийн бүртгэлийг авч байсан билээ. Тэгвэл энэ жил Үндэсний их баяр наадмын Үндэсний бөхийн салбар хорооноос бөхчүүдийн бүртгэлийг Бөхийн өргөөнд хийхээр болжээ. Бүртгэл өнөөдөр, маргааш 10:00-18:00 цагийн хооронд болох юм байна. Улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд бөхчүүд гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай аж.

Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэж авахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж