Саудын Араб “Boeing 737 Max” онгоцноос татгалзав | News.MN

Саудын Араб “Boeing 737 Max” онгоцноос татгалзав

Саудын Араб “Boeing 737 Max” онгоцноос татгалзав

Саудын Араб “Boeing 737 Max” онгоцноос татгалзав

Саудын Арабын агаарын тээврийн “Flyadeal” компани “Airbus” компанийг дэмжиж, АНУ-ын “Boeing 737 Max” загварын 30 нисэх онгоц худалдан авах захиалгаа цуцалсан байна. Энэ талаар эх сурвалжийн мэдээллээс иш татан “Deutsche Welle” уламжилжээ. Саудын Арабын иргэний агаарын тээврийн компани, түүний охин компани "Flyadeal" АНУ-ын “Boeing” компаниас 50 онгоц авахаар харилцан тохиролцоод байжээ.

“Flyadeal” компани “Boeing 737 Max” загварын онгоцны оронд “Airbus A320” онгоцыг худалдан авахаар болсон талаар тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Ирэх арванхоёрдугаар сар гэхэд Саудын Арабад 5.9 тэрбум еврогийн үнэ бүхий Европын 30 онгоц нийлүүлэгдэх ажээ.

АНУ-ын Иргэний нисэхийн удирдах газар /FAA/ зургадугаар сарын эцсээр өнгөрсөн сарын сүүлээр “737 Max” онгоцонд хийсэн шинэчлэлтийг, долдугаар сарын эхээр туршилтын нислэг үйлдэхийг зөвшөөрөх төлөвтэй байсан хэдий ч уг загварын онгоцонд дахин доголдол гарсан талаар мэдээлсэн билээ. Одоогийн байдлаар “Boeing 737 Max” онгоц хэзээ дахин нислэгт гарах нь тодорхойгүй байгаа аж.

Дэлхий даяар “Boeing 737 NG” болон “Boeing 737 Max”-ийн 312 нисэх онгоцонд гэмтэл гарсан нь тогтоогдсон билээ. Өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Индонезийн “Lion Air” агаарын тээврийн компанийн “Boeing 737 Max” загварын зорчигч тээврийн онгоц Жакартагийн ойролцоо сүйрч, тус онгоцоор зорчиж байсан 181 хүн, онгоцны багийн найман гишүүн нийт 189 хүний амь үрэгдсэн юм.

2019 оны гуравдугаар сард Эфиопт дахин "Boeing 737 Max" зорчигч тээврийн онгоцны аймшигт осол гарч, 157 хүний амь үрэгдсэн билээ. Үүний дараа дэлхийн ихэнх орон тус онгоцоор зорчигч тээвэрлэхээс татгалзав.

Эх сурвалж: CNN, DEUTSCHE WELLE

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-08 103.57.95.29

Манайх ч хямд, үнэгүй юманд нугасгүй дээ….

Avatar

зочин 2019-07-08 150.129.141.28

Манайх худалдаж авсан онгоцоо буцаагаач ээ, хагас жил ангарт зогслоо, АНУ гэхээр л …. арай л юмаа

Avatar

Paвcaл 2019-07-08 174.216.34.159

Буцаагаад өгөх гэхээр дундаас мөнгө хуccaн хэд юм нь илэрчих гээд гацдаг байлгүй дээ.

Avatar

Зочин 2019-07-08 66.181.178.41

manaid ugchihuu. odoo une n hyamdarsan baigaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж