ХБНГУ-ын мэргэжилтнүүд прокурорын байгууллагад ажлын айлчлал хийж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

ХБНГУ-ын мэргэжилтнүүд прокурорын байгууллагад ажлын айлчлал хийж байна

ХБНГУ-ын мэргэжилтнүүд прокурорын байгууллагад ажлын айлчлал хийж байна

Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төслийн зөвлөх ХБНГУ-ын Бавари мужийн Ердинг хотын шүүхийн орлогч дарга Штефан Приллер, тус хотын шүүхийн шүүгч Томас Линденгер нар манай улсад 2019 оны 7 дугаар сарын 04-нөөс 10-ны өдрүүдэд ажиллаж байна.

Ноён Штефан Приллер, Томас Линденгер нар нь прокурорын байгууллагад хэрэгжүүлж буй төслийн зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд тэднийг Улсын Ерөнхий прокурорын орлогч М.Чинбат 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Мөн 7 дугаар сарын 05-нд Төв аймгийн прокурорын газрын үйл ажиллагаатай танилцсан байна.

Зочид өнөөдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 10-ны өдрийг дуустал Улсын Ерөнхий Прокурорын Газарт ажиллах бөгөөд тус газрын хэлтсийн дарга нарт болон Нийслэл, Тээвэр, Дүүрэг, Төв аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорууд, прокурорын байгууллагын мэдээлэл технологи хариуцсан ажилтнуудад мэдээллийн технологийн нэгдсэн алба байгуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, ХБНГУ-д цахим хавтаст хэргийг нэвтрүүлсэн туршлага, түүнийг хэрэгжүүлэх арга зам, мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар танилцуулахаас гадна Улсын Ерөнхий прокурорын орлогч, туслах прокуроруудтай тусгайлан уулзалт хийх юм.

Эх сурвалж: ПРОКУРОРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж