Йорданд PUBG тоглоомыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Йорданд PUBG тоглоомыг хоригложээ

Йорданд PUBG тоглоомыг хоригложээ

“PlayerUnknown’s Battlegrounds” /PUBG/ тоглоом нь иргэдэд “сөрөг нөлөө” үзүүлж байгаа тул өнгөрсөн бямба гаригт Йорданы Хашимитын Хаант Улсад тоглохыг хоригложээ.

Сүүлийн үед дэлхий нийтийн сонирхлыг ихээр татаж буй “The Hunger Games” цуврал ном болон киноны үйл явдалтай төстэй, бусад өрсөлдөгчдөө хөнөөх зорилготой “PUBG” тоглоом нь дэлхийн хамгийн алдартай гар утасны тоглоомуудын нэг болсон билээ.

Йорданы Харилцаа холбооны зохицуулах газраас “PUBG” тоглоом хэрэглэгчдэд сөргөөр нөлөөлж байгаа тул уг тоглоомыг албан ёсоор хориглож байна гэж мэдээлжээ. Өмнө нь Ирак, Балба болон Энэтхэгийн Гужарат муж, Индонезийн Ачех мужид болон Хятадад ч ийм шийдвэр гаргаж байв.

Орон нутгийн сэтгэл судлаачид өмнө нь “PUBG” нь хүчирхийллийг өөгшүүлж, залуучуудын дунд бие биеэ дээрэлхэх явдлыг гааруулж байгааг удаа дараа анхааруулжээ.

Эх сурвалж: THE CHANNEL NEWS ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж