Байгаль-Амурын төмөр зам буюу БАМ-ыг тавьж эхэлсний 45 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ ойд зориулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баярын мэндчилгээ илгээжээ.
“Хэтрүүлэггүйгээр түүхэн үйл явдал гэж хэлж болох БАМ-ын бүтээн байгуулалтад оролцсон бүх хүнд, тэр дундаа ахмад үеийнхэнд баяр хүргэе. БАМ бол Оросын төдийгүй дэлхийн төмөр замын нэг гол судас гэдгээс ч илүү ач холбогдолтой, цар хүрээтэй. Энэ бол хөдөлмөр, эр зориг, мөрөөдлийн цогц. БАМ бол Оросын ард түмний хамтран хэрэгжүүлсэн төсөл. Энэ төсөлд нийт хоёр сая гаруй хүн оролцсон” хэмээн Ерөнхийлөгч Путины мэндчилгээнд дурджээ.
БАМ нь Оросын өмнө асар хурдацтай хөгжиж байсан Ази, Номхон далайн бүсийн зах зээлийг нээж өгч, Евро-Азийг холбосон найдвартай дөт зам болсныг Путин онцоллоо. “Одоо харин дараагийн шинэ зорилт бидний өмнө байна. Одоо бид дотоодын тээврийн дэд бүтцээ шинэ шатанд гаргах цаг болжээ. Тухйалбал, БАМ болон Транс-Сибирийн төмөр замыг шинэчлэн, нэвтрэх хүчин чадлыг 2025 он гэхэд жилдээ 200 сая тонн давуулах зорилт тавьж байна” гэж тэр хэллээ.
БАМ нь Тайшетаас Советская Гавани хүртэл Эрхүү, Чита, Амур, Буриад, Якут, Хабаровск мужуудыг дамжин 4300 километр үргэлжилдэг.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ