ОХУ өндөр зэрэглэлийн хамгаалалт бүхий авто машин үйлдвэрлэж эхлээд байгаа. Aurus брэндийн эдгээр машиныг "Кортеж" төслийн хүрээнд үйлдвэрлэж байгаа бөгөөд эхний загварыг Ерөнхийлөгч Владимир Путин тангараг өргөх ёслолдоо анх хэрэглэсэн.
“Ачаалал ихтэй байгаа ч жилдээ 5-6 ширхгийг арилжааны зорилгоор үйлдвэрлэж байна. Төслийн гол захиалагч болох Засгийн газрын захиалга эрс нэмэгдэж байна” хэмээн Үйлдвэр, худалдааны сайд Денис Мантуров РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.
Оросын энэхүү үндэсний брэндийг дотоодын төдийгүй гадаадын худалдан авагчид ихээхэн сонирхож байгаа ажээ. “Саяхан Словакийн парламентын дарга Андрей Данкотой уулзахад энэ машиныг хаанаас авч болох талаар асуусан. Ойрхи Дорнодоос чамгүй олон захиалга аваад байна. Анхнаасаа машиныг хуягласан хамгаалалттай байхаар зураг, дизайныг нт хийсэн болохоор жирийн машиныг хуяглахад дотоод салоны зай багасах дутагдал манай машинд байхгүй. Жишээ нь, Mercedes-ийн люкс загварыг хуяглахад дотоод салоны зай мэдэгдэхуйц багасдаг” хэмээн Денис Мантуров ярьжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ