2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 72,594,877 төгрөгийн үнийн дүн бүхий 365,490 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Могойн Гол" ХК (BDL+15.00%) болон "Улаанбаатар Хивс" ХК (UBH+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол Савхи" ХК (UYN-7.69%) болон "Адуун Чулуун" ХК (ADL-5.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.5 хувиар буурч, 20619.92 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,589,060,076,290.10 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ