Бразилын шигшээ баг тивийн аваргын ес дэх цомоо хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Бразилын шигшээ баг тивийн аваргын ес дэх цомоо хүртэв

Бразилын шигшээ баг тивийн аваргын ес дэх цомоо хүртэв

Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Копа Америка-2019 амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээний аваргаар зохион байгуулагч Бразилын шигшээ баг түрүүлж, тивийнхээ цомыг ес дэх удаагаа өргөв. Перугийн шигшээ баг Аргентины шигшээ багийг буулгаж авч багагүй шуугиан тариад амжсан ч Бразилын шигшээ багийг буулгаж авна гэдэг “бараг” л боломжгүй байсан. Учир нь Бразилын шигшээ баг байрлал бүртээ эрч хүчтэй, авъяаслаг залуусаас бүрдсэн, мөн талбай дээрээ хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө тоглож байгаа. Үүнийгээ ч батлан харуулж алдарт “Маракана” цэнгэлдэ хүрээлэнд ирсэн 80000 гаруй хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хүртэх ёстой цомоо хүртлээ.

Тэмцээний аваргын төлөө Бразилын шигшээ баг Перугийн шигшээ багтай тоглож 3:1 харьцаатай хожсон байна. Тоглолтын эхний гоолыг 15 дахь минутанд Г.Жесүсийн дамжуулалтаар Эвертон гоолдож Бразилын шигшээ тэргүүлж эхэлсэн. Перугийн шигшээ багаас ахлагч П.Геррейро тэнцээний, багийнхаа нэр төрийн нэг гоолыг оруулсан ч Бразилын шигшээ баг тооны харьцааг илүү гаргахад тийм ч их удсангүй. Бразилын шигшээ багийн довтлогч нар ур чадвараа гайхуулсан довтлогоог эхлүүлснийг Г.Жесүс төгсгөснөөр тоглолтын эхний хагас 2:1 харьцаатай талбайн эздийн тэргүүллээр өндөрлөсөн.

Перугийн шигшээ баг 70 дахь минутааас хойш 1 хүний илүүтэй тоглосон ч тоог тэнцүүлж чадалгүй, харин ч тоглолтын төгсгөлд хаалгандаа гоол алдсан. Бразилын довтлогч Г.Жесүс бөмбөгт үсрэхдээ эсрэг багийн тоглогчид алдаа гаргасан гэж үзсэн шүүгч улаан хуудас өгснөөр талбайг орхисон. Гэвч хүний дутуу ч гэсэн тоглолтын сүүлчийн цэгийг Английн Эвертон клубын Ришарлисон тавьж 90 дэх минутанд 11 м-н цохилтоор багийнхаа 3 дахь, шигшээ тоглолтын 4 дэх гоолыг оруулсан байна.

Ийнхүү Бразилын шигшээ баг 2007 оноос хойш анх удаагаа тивдээ түрүүлж, Копа Америка тэмцээний цомыг 9 дэх удаагаа хүртлээ. Тэмцээний шилдгээр Бразилын шигшээ багийн ахлагч Д.Алвес, шилдэг хаалгачаар А.Беккер, Эвертон болон Перугийн шигшээ багийн П.Геррейро нар шалгарчээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж