ТОРГОНЫ ЗАМ: Дархан, Хөшигтийн хөндийд үзэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

ТОРГОНЫ ЗАМ: Дархан, Хөшигтийн хөндийд үзэх боломжтой

ТОРГОНЫ ЗАМ: Дархан, Хөшигтийн хөндийд үзэх боломжтой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдаж буй “Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан долдугаар сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Уг уралдаанд 43 орны 120-130 баг оролцож байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт нээлтээ ОХУ-ын Эрхүү хотод хийлээ.

“Торгоны зам 2019” авто ралли энэ жил Зүүн Сибир, ОХУ-ын тайга, Монголын тал, говь болон БНХАУ-ын элсэн цөлд үргэлжлэх бөгөөд нийт 5007.96 км замд үргэлжилнэ.

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли анх удаа Монголын нутгаар дайран өнгөрөх гэж байна. Уралдааны маршрутын дагуу долдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд Улаанбаатарт, 11-д Мандалговь, 12-д Даланзадгад, Баянбулаг боомтоор дайрах өнгөрөх аж.

Уралдааны үеэр Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Төв, Дундговь, Өвөрхангай зэрэг аймагт цагдаагийн байгууллага бэлэн байдалтай ажиллах юм. Зарим үед орон нутгийн замд тодорхой хуваарийн дагуу тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаж, уралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангахаар болжээ. Уралдааныг үзэхийг хүссэн иргэд долдугаар сарын 9-д Жирмийн цагаан нуурын бариа болон 10-д Хөшигтийн хөндийн гараа, бариаг харах боломжтой юм байна. Мөн олон улсын уралдааны мэдээлэл http://www.silkwayrally.com сайтад гарч байгаа учраас замын мэдээллийг бүрэн авах боломжтой аж.

““Торгоны зам 2019” ОХУ-д нээлтээ хийсэн. Баг тамирчид Дарханд ирж гүүрний дэргэдээс уралдаанаа эхлүүлээд Төв аймгийн Жаргалан, Жирмийн цагаан нуураар явна. Энэ маршрут олон улсын раллигийн стандарт дүрмээр нууц байдаг учир тэр бүр замыг ил гаргаад байдаггүй юм билээ. Хэрвээ бүгдийг нарийн гаргачихвал уралдах тамирчид замаа бүрэн судлах учраас нууцын зэрэглэлтэй байлгадаг юм байна. Тэгэхээр иргэд Жирмийн цагаан нуурын дэргэдэх бариа болон Хөшигтийн хөндийн цаана гараа, бариаг харах боломжтой. Манай нутагт нэг гараа, хоёр бариа байна. Маргааш Дарханы гарааг үзэх боломж иргэдэд бий.” гэж Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан хэллээ.

“Торгоны зам 2019” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд Монголын талаас автомашин болон мотоциклын төрөлд нийт 12 тамирчин оролцож байна.

Автомашины төрөлд ОХУМ Ш.Гансүх, спортын дэд мастер Э.Оргил, ОУХМ Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр, спортын мастер Г.Эрдэнэсүрэн, спортын дэд мастер С.Сайнбаяр нар оролцож байгаа бол мотоциклын төрөлд ОУХМ Д.Болдбаатар, Б.Баттөр, Э.Амгалан, спортын мастер Б.Өнөрбаяр, Б.Бат-Ундрал, спортын дэд мастер Д.Энхсаруул нар дэлхийн олон орны шилдгүүдтэй өрсөлдөж эхэлсэн.

Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны хуваарь:

  • 7.06 – ОХУ – Иркутск /нээлт/
  • 7.08 – Улан-Үдэ
  • 7.09-10 – Улаанбаатар
  • 7.11 – Мандалговь
  • 7.12 – Даланзадгад
  • 7.12 – Баянбулаг боомтоор гарах
  • 7.14 – БНХАУ – Алашань /Alxa Yonqi/
  • 7.15 – Жиаюгуан /Jianguguan/

Албан ёсны мэдээллийг http://www.silkwayrally.com-с аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж