Дисней компани "Алладин", "Араатны хаан арслан" зэрэг та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон хүүхэлдэйн баатруудыг уран сайхны кино хэлбэрт оруулан, үзэгчдэдээ бэлэг барьж байгаа билээ. Тэгвэл тэдний дараагийн гэнэтийн бэлэг 2020 оны гуравдугаар сард олон нийтэд хүрэх гэж байна. Энэ бол монголчуудын сайн мэдэх "Мулан" хүүхэлдэйн киноны уран сайхны хувилбар юм. Хятадын бүхий л од болсон жүжигчид тоглосон тус киноны анхны трейлер цацагдсан байна.
Мулан кинонд бусад үлгэрийн кинонд гардаг шиг хөгжимт, дуут хэсэг байхгүй аж. Гэхдээ тус кино нь тусгай эффект болон киноны хувцасны загвараар үзэгчдийг байлдан дагуулна гэдэгт уран бүтээлчид нь итгэлтэй байгаа ажээ. Муланы дүрд 31 настай Лю Ифэй тоглосон байна.
А.АНИР
Холбоотой мэдээ