Соёлын наадмаар “Салхийг мэдэр”-үүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Соёлын наадмаар “Салхийг мэдэр”-үүлнэ

Соёлын наадмаар “Салхийг мэдэр”-үүлнэ

Баяр наадмын үеэр урлаг соёлын арга хэмжээ цөөнгүй болдгийн нэг нь “Соёлын наадам”.  2008 оноос уг наадмыг зохион байгуулж ирсэн талаар СУИС болон Монголын урлагийн зөвлөлөөс мэдээллээ. Наадмын гол зорилго нь Монголын нүүдэлчний өв, соёл, ардын урлагийг гадаад, дотоодод сурталчлахад чиглэгдэж иржээ.  Энэ жил уг арга хэмжээ долдугаар сарын 11,12-нд Хүй долоо худаг дахь “Монгол наадам” цогцолборт  болох аж.  Наадмыг соёлын өвийг дэмжигч “Рио Тинто” компани гурав дахь жилдээ ивээн тэтгэж байна. Мөн дэмжигчээр Чингэлтэй дүүргийн ЗДТГ, “Номадик экспедишн” хамтран ажиллах гэнэ.

“Соёолонгоо харъя, соёлоороо бахархъя”  гэх уриатай уг наадам өргөжин тэлж, гадаад, дотоодын наадамчид Монголын урлаг соёлыг үзэхийн зэрэгцээ биет өв соёлуудтай танилцах боломжтой болсон байна. Тухайлбал, соёлын наадмын үеэр эх хэл, аман уламжлал, ардын язгуур урлаг тоглоом наадгай, уламжлал зан үйл баяр ёслол, ардын уламжлал мэдлэг арга ухаан, уламжлалт гар урлал, нум сум харваа, уран бичиг, эсгий урлаг, үндэсний хувцас урлал чиглэлээр үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг аж.

Энэ жилийн соёлын наадам хоёр хэсгээс бүрдэх гэнэ. Эхний хэсэг нь Монголын нэг өдөр. Өөрөөр хэлбэл, эхний хэсэгт нүүдэлчдийн соёлын хотхон.“Монгол морь ” сэдвийн хүрээнд үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг таниулах зорилготой. Хоёр дахь хэсэг нь “Сэрсэн тал ” урлагийн тоглолт болон “Морьтны гайхамшиг” шоу тоглолт. Хоёр өдрийн турш, өдөрт гурван удаа тоглох аж.  Мөн долдугаар сарын 11-нд  СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Өмнөд Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг олон нийтэд үнэ төлбөргүй тоглох юм байна.

Энэ жилийн тоглолтын найруулагчаар СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн найруулагч, жүжиглэх урлагийн тэнхимийн багш Б. Отгонбат, туслах найруулагчаар тус сургуулийн тэнхимийн багш Дэлгэрмөрөн нар ажиллаж байна.

Х.ДАГИНАС

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж