Индонезээс 1.8 сая жилийн настай эртний хүний үлдэгдэл олджээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Индонезээс 1.8 сая жилийн настай эртний хүний үлдэгдэл олджээ

Индонезээс 1.8 сая жилийн настай эртний хүний үлдэгдэл олджээ

Индонезийн археологичид эртний Homo erectus (эгц босоо явдаг хүн)-ийн чулуужсан яс олж илрүүлсэн талаар “The Jakarta Post” сонин мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, 1,8 сая жилийн настай дээрх олдвор Ява арлын төв хэсгээс олдсон байна. Өмнө нь тус арлаас олдсон бүх олдвор ойролцоогоор 1.5 сая жилийн настай байжээ.

Эгц босоо алхаж явдаг хүний ясны үлдэгдэл зөвхөн Африк, Ази, Европ тивийн эх газрын орнууд, түүний дотор Кавказаас олдож байжээ. (1991-2005 онд Гүржээс олдсон олдворууд нь ойролцоогоор 1.8 сая жилийн настай гэж үздэг).

Сонирхуулахад, 1972 онд Льюй Ликийн хүү Ричард зүүн Африкийн Рудольф нуурын эргээс хүнтэй төстэй зүйлийн гавал, дунд чөмөгний яс олсон байна. Энэхүү босоо явдаг зүйл нь өмнө нээсэн питекантропуудаас 2 сая жилийн өмнө амьдарч байсан нь тогтоогджээ.

Homo erectus-ийн хувьд хэл яриа хөгжиж эхэлсний дээр чулуу мод ашиглаж, илүү боловсронгуй зэвсэг хийдэг, гал ашиглаж хоолоо болгож иддэг байсан аж. Мөн хамгийн олон газарт тархаж, хамгийн удаан хугацаанд оршин тогтносон эртний хүний зүйл юм байна.

Эх сурвалж: THE JAKARTA POST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж