Орчин цагийн хөгжмийн хоёр ноён оргил төрийн хишиг хүртлээ | News.MN

Орчин цагийн хөгжмийн хоёр ноён оргил төрийн хишиг хүртлээ

Орчин цагийн хөгжмийн хоёр ноён оргил төрийн хишиг хүртлээ

Орчин цагийн хөгжмийн хоёр ноён оргил төрийн хишиг хүртлээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2019.07.08/ зарлиг гаргаж,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын болон Гавьяат цол, төрийн медалийг ажил үйлсээрээ манлайлагчид, гавшгайлагчдад хүртээлээ.

Төрийн дээд цол, одон, медаль гардуулах ёслол Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд болж, шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгөв.

Монголын орчин үеийн хөгжмийн урлагийг хөгжүүлж, дэлхийд улсаа сурталчлахад оруулсан хувь нэмрийг нь төр үнэлэн Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, "Чингис хаан" одонт хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

“Ацаг шүдний зөрүү” киногоороо танигдсан Д.Сүхбаатарт Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Б.ШАРАВ: УРАН БҮТЭЭЛЧ ХҮН ШАГНАЛ БОДОЖ  БҮТЭЭЛ ТУУРВИДАГГҮЙ

Хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай баярын сэтгэгдлийг хүргэж байна. Тэрбээр "Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн маань шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян гэж бодож байна. Миний уран бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлж авч яваарай гэж хэлье" гэлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.ЖАНЦАННОРОВ: ҮНДЭСНИЙ СОЁЛ УРЛАГИЙН ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ ЧАДАХ БҮХНЭЭРЭЭ ЗҮТГЭХ БОЛНО

Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулахад ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монгол Улсын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатрыг гардууллаа. Бид төрийнхөө энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүний гэхээсээ илүү түүний бүтээсэн бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Бид ойрын өдрүүдэд тусгаар тогтносон эх орноороо, нутаг усаараа, авьяас чадвараар бахархан өнгөрөөх цаг ирлээ. Энэ цаг үед Монголчууд бид бие биеэ маш сайн ойлгож, энэ сайхан орноо тусгаар байлгаж, үр ачдаа үлдээхийн төлөө бид зүтгэх ёстой.

Миний хувьд Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Төрдөө шагнуулах гэж байгааг өчигдөр сонсоод би хүүдээ “Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд суусан энэ төрд төлөх өр дуусаагүй л юм байна" гэж хэлж байлаа.  Бид энэ оронд маш их өртэй шүү.  Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээв.

"Хамгийн хайртай уран бүтээлийнхээ талаар ярина уу" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Олон хүүхэд төрүүлсэн эхээс хүүхдүүдийнхээ хэнд нь илүү хайртай вэ гэж асуухтай яг адил асуулт байна. Хийсэн бүтээлийг маань дуучин, хөгжимчин, ард түмэн хайрлаж л байгаа бол тэр миний хайртай бүтээл шүү дээ".

Мөн Монгол Улсад геодези, зураг зүйн салбарыг үүсгэн хөгжүүлэх болон тус салбарын дээд мэргэжлийн олон зуун мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өндөр хувь нэмрийг үнэлж, Монгол Улсын гавьяат барилгачин Баатарын Рагчаа, Монголын төмөр замын 70 жилийн ойг тохиолдуулан, төмөр замын аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалтын хариуцлагатай ажилд олон жил үр бүтээлтэй ажилласан Нямын Ширнэндугар нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Түүнчлэн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж  Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор “Хасу эрчим” ХХК-ийн захирал Бадрахын Бат-Эрдэнэ,

“ЧБНБ” ХХК-ийн захирал Гүржавын Чинбат,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын албаны Гадаад харилцаа хариуцсан зөвлөх Ядамжавын Пүрвээ,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн археологи-антропологийн тэнхимийн багш Диймаажавын Эрдэнэбаатар,

МУИС-ийн Цөмийн физикийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Гончигдоржийн Хүүхэнхүү,

Гавьяат багш цолоор МУИС-ийн дэргэдэх Австралийн тэтгэлэгт сургалтын Монголын талын захирал Лувсанвандангийн Маналжав,

ШУТИС-ийн багш Баянжаргалын Цэрэндорж,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Ядамсүрэнгийн Бямбаа,

Нийслэлийн Багануур дүүргийн Ерөнхий боловсролын “Боловсрол” цогцолбор сургуулийн багш Батаагийн Балжинням,

Нийслэлийн Баянгол дүүргийн УССТ-ийн захирал Лувсанжамцын Баттулга,

ШУТИС-ийн багш Чойжилийн Даваасамбуу,

Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад багш Сосорын Пүрэв,

“Гурван эрдэнэ” багшийн дээд сургуулийн захирал Чойжилсүрэнгийн Жачин,

Гавьяат барилгачин цолоор “Бэлийн цахир” ХХК-ийн захирал Тугалын Мягмар,

Архангай аймгийн “Гурван тамир” ХХК-ийн захирал Жийлээгийн Нэргүй,

“Нео трейд” ХХК-ийн зөвлөх инженер Жамцын Галиндэв,

Гавьяат дасгалжуулагч цолоор Монголын уулчдын үндэсний холбооны дасгалжуулагч Жамсрангийн Баянцагаан,

Гавьяат хуульч цолоор Монгол хурандаа нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, бэлтгэл хурандаа Цоодолын Алтанцэцэг,

Гавьяат жүжигчин цолоор Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Ганхуягийн Энхбаатар,

Монголын кино үйлдвэрийн ахмад ажилтан, жүжигчин Даваагийн Сүхбаатар,

Дуурийн дуучин Энхболдын Анхбаяр,

Үндэсний дуу бүжгийн “Түмэн-Эх” чуулгын дуучин Гомбодоржийн Бямбажаргал,

Гавьяат мал зүйч цолоор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ахмад настан, малзүйч Түвдэнгийн Ваанчиг,

Гавьяат малын эмч цолоор Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн ахмад ажилтан Жигжидийн Дамдинсүрэн,

Гавьяат механикжуулагч цолоор “Ургацын ундраа” ХХК-ийн захирал Лүүлүүгийн Ганболд,

“Орги тариа” ХХК-ийн захирал Цоодолын Тогоодой,

Гавьяат тамирчин цолоор Монголын хөнгөн атлетикийн холбооны ахмад тамирчин Төмөрбатын Цэрэндолгор,

Монголын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Болдын Буман-Учрал,

Гавьяат тээвэрчин цолоор “УБТЗ” нийгэмлэгийн засварын машинт станцын ахмад ажилтан Доржийн Пүрэвжав,

Дорноговь аймгийн Сайншанд сумын ахмад настан Нансалын Баасанжав,

Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан, ахмад тээвэрчин Жанцангийн Агваанцэрэн,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Батхүүгийн Жигжидсүрэн,

УБТЗ нийгэмлэгийн зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга Гомбын Гал-Эрдэнэ,

Гавьяат уурхайчин цолоор Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн, ахмад уурхайчин Юнгэрээгийн Цэдэнбал,

“Баялаг-Орд” ХХК-ийн захирал Дашийн Чулуунбаатар,

“Их наяд” ХХК-ийн ахлах аудитор Чүлтэмийн Өлзийсайхан,

Ховд аймгийн “Ой ан интернэшнл” ХХК-ийн захирал Дагвын Жүгдэрбарам,

“Блью планет” ХХК-ийн зөвлөх Цэвгээгийн Тогтохбаяр,

Хүний гавьяат эмч цолоор Хэнтий аймгийн сум дундын эмнэлгийн их эмч Ядамдоржийн Дарьбазар,

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын эмч Цэднээгийн Даваацэрэн,

Гавьяат эдийн засагч цолоор Дархан-Уул аймгийн “Зөв сонголт зөв удирдлага” ТББ-ын тэргүүн Нэмэхийн Бэрцэцэг,

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч Буланы Бейсен,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Үндэсний архивын газрын ахмад ажилтан Цагааны Дүүдий,

Монголын орчуулагчдын  эвлэлийн гишүүн, орчуулагч, сэтгүүлч Цэвэгжавын Цэрэн,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын аврагч Хөх-Өвгөний Мөнхбат,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ахмад настан Болдын Сүхбаатар,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Монголын эм зүйчдийн байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал Жамсрангийн Рэнцэн-Амгалан нарыг тус, тус шагналаа.

Мөн боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, мал аж ахуй, дэд бүтэц, зам тээвэр, аж үйлдвэрийн салбаруудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийн төлөөлөн болгон:

Сүхбаатарын одонгоор Нийслэлийн Багануур дүүргийн өндөр настан Гочоогийн Аюурзана,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны ахмад настан Гүнрэгжавын Отгонбаяр,

Алтангадас одонгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч Тилеубердын Сайфолла,

Хөдөлмөрийн хүндэт медалиар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан Сүрэнжавын Алтантулга нарыг шагнаж, Төрийн дээд одон медалийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өглөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-08 93.151.205.226

Ямар новшийн, дооигнуур гарчиг вэ. 1 новшийн феолал нь хишиг хүртээгээд байгаа юм уу? Тэр цолтой, цолгүй хийдгээ хийсэн хүмүүс, ингэж муухай хэлж болохгүйээ

Avatar

Зочин 2019-07-08 202.9.43.184

Шагнал авсан бүх хүмүүст баяр хүргэе

Avatar

ЗОЧИН 2019-07-08 139.5.218.198

зохиолчдын 90 билүү 100 билүү жилийн ой болж байнаа гээд ярих юм. Байгууллага нь тодорхойлдоггүй юм уу? Баттулга нь зохиолчдод дургүй юмуу

Avatar

Зочин 2019-07-08 202.9.42.91

Баттулга ерөнхийлөгчийн шагнал ханатай байна.

Avatar

Зочин 2019-07-08 103.212.118.217

шагнуулсан хөгшцүүл их сайхан ярьж бнлээ миний өчүүхэн гавъяаг төр засгаас өндрөөр үнэлж гэж ирээд с даруухан сайхан цэгцтэй товчхон ярих юм

Avatar

ЦДОО 2019-07-08 66.181.177.198

За яахав нүдээ олсон шагнал байж. Хөдөлмөрийн баатар гэсэн хоосон цолоор яах юм бэ? Өнөөдөр ч Хөлдмөрийн баатар хүмүүсээс гундуухан ядмаг амьдарч байгаа хүмүүс байна. Үнэхээр гавьяатай гэж үзэж байгаа бол Шарав, Жанцанноров нарт 100-300 сая төгрөгийн шагнал өгөх хэрэгтэй. Нэг жилд цөөн хүмүүсийг шагнаад, Хөдөлмөрийн баатар, гавьяат цолонд 100-аас дээш сая төг-ийн шагнал дагалдаж байж, амьжиргаа, эмчилгээнд нь хэрэг болно. Үнэхээр гавьяатай бол амьдралд нь хүрэлцэхүүц мөнгөн шагнал дагалдах ёстой

Avatar

Zoshin 2019-07-08 180.199.80.86

Bayar hurgye.Ssihsn medee bna

Avatar

zochin 2019-07-08 202.179.26.51

Маш байртай байна 2 мундаг хөгжмийн зохиолчид маань авч байна. Амьд дээр нь баярлуулж байна даа сайн байна.

Avatar

Зочин 2019-07-08 150.129.142.201

3 р эмнэлгийн Даваацэрэн эмчид баяр хүргэе. Нүдээ олсон шагнал байна. Дахин дахин баяр хүргэж, Танд эрүүл энх аз жаргалыг хүсье.

Avatar

Зочин 2019-07-08 122.201.19.99

Баяр хүргэе

Avatar

зочин 2019-07-08 202.9.43.227

Төрийн үүрэг бол , 1-рт Боловсрол , 2-рт Эрүүл мэнд . гүйцээ … Урлаг спорт бол ёстой сайн дурын асуудал … Төрд пад ч байхгүй …Татвар төлөгчийн мөнгийг дэмий юм нд үрэх эрх хэнд ч байхгүй ..

Avatar

zochin 2019-07-08 202.179.26.51

Энэ 2 хүн бол Монгол улсын нэр төр болсон гавъяатай хүн шүү. Зүгээр сайн дурын дуучин биш оюуны том бүтээл туурьвисан хүмүүс учраас авсан зөвхөн урлаг гэж ойлгож болохгүй шүү.

Avatar

Зочин 2019-07-08 202.21.100.210

Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд суусан энэ төрд төлөх өр дуусаагүй л юм байна" гэж хэлж байлаа. Бид энэ оронд маш их өртэй шүү. Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээв.

Avatar

Иргэн 2019-07-08 66.181.161.59

НҮДЭЭ ОЛСОН ШАГНАЛ БАЙНА! ШАРАВ, ЖАНЦАННОРОВ НАРТАА ЭРҮҮЛ ЭНХ, АЗ ЖАРГАЛ, УРАН БҮТЭЭЛИЙН УЛАМ ИХ АМЖИЛТЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ! АЛТАН ҮЕИЙНХНЭЭ АРГАМЖИЙГ БАРЬСАН БААТРУУД ШҮҮ !

Avatar

зочин 2019-07-08 67.180.129.0

Баяр хүргэe.Нүдээ олсон шагнал гэдэг л энэ байх даа.

Avatar

зочин 2019-07-08 202.9.43.227

Социалист агуулгатай энэ утга гүй шагналуудаа одоо болимоор юм .Хөдөлмөрийн баатар гэж юу гэж байгаа юм бэ ?. Дуртай болхоороо л хөгжим зохиогоо биз дээ ,

Avatar

Зочин 2019-07-08 103.229.122.142

chi ysn durgui yumaa hiigeed shagnuulj chadahgvi ywna uu? gohi chini goshnogo mini

Avatar

MS 2019-07-08 195.1.42.26

Ter uyed amidarch khumuujsen khumuus ni amid baigaa tsagt ene shagnal baisaar baikh bolno. Durtai bolokhooroo hogjim zokhioson tegeed yuu gej? Shagnal avakh gej zokhiogoogui. Ard tumen terend ni durtai bolokhooroo bas shagnaj bna. Socializm bol khamgiin saikhan niigem, iim niigmeer zamnaad odoo boltol sain saikhan amidarch baigaa Scandinaviin ornuud bna.

Avatar

Teneg zochind zoriulab!!! 2019-07-08 202.131.225.150

HUN bish adguus yumuu chi!!!!! Medremjgui teneg amitan be!!! Naad bohir ugee dotoroo hadgalaad duugui bai. Bitgii zurh setgel hemleed bai. Ataarhaj uhlee yu. Estoi durgui hurch baina shuu!!! Tsaana chin Buh Mongolooroo omogshij baina.

Avatar

Зочин 2019-07-08 112.72.11.113

дурлаж зохиосон хөгжим болгон хүний чихэнд хүрч зүрх сэтгэлд хоногшдгүй юм даа.хөдөлмөрийн баатар гэдэг шагналыг энэ агуу хүмүүс харин ч хожуу авлаа.Шагнал авсан бүх эрхэмүүддээ баяр хүргэe!

Avatar

Туяа 2019-07-08 202.21.127.206

Энэ шагналыг харин ч оройтож өглөөдөө. Баяртай байна. Төр засаг маань нүдээ олсон шагнал олгож байгаасай

Avatar

Зочин 2019-07-08 66.181.179.218

..
Avaad uguud sursachiimaaa

Avatar

Туяа 2019-07-08 202.21.127.206

Энэ шагналыг харин ч оройтож авлаадаа, гэхдээ их баяртай байна. Төр засаг маань нүдээ олсон шагналыг олгож байгаасай

Avatar

Нараа 2019-07-08 202.5.198.49

Агуу 2 хөгжмийн зохиолчиддоо баяр хүргэе.Хэн ч маргахааргүй хийсэн юмтай хүмүүс шүү Бахархаж байна.

Avatar

иргэн 2019-07-08 202.126.89.212

Агуу уран бүтээлчдэд баяр хүргэе. Төр минь ийм хүмүүсийг үнэлж байдагт баярлалаа.

Avatar

Зочин 2019-07-08 103.229.123.135

Агуу хүмүүс шагнуулж байхад баярлаж чадахгүй бол ядаж дуугүй л бай. Аягүй бол нэг агуу хөгжмийн бүтээлийнх нь санаа алга болж мэднэ. Үнэхээр өөрөө авсан мэт баярлаж байна.

Avatar

Зочин 2019-07-08 202.9.43.1

шарав гуайд халуун баяр хүргэе

Avatar

Зочин 2019-07-08 202.131.245.243

Шарав гуайд өгч болж байна аа. Арилжааны хөгжмийн зохиолч Жанцанноров нэг ажлаа хэд дахин төрөөр үнэлүүлэх гэсэн юм бэ? Одоо больж үз ээ. Ямар их шуналтай юм бэ?

Avatar

Зочин 2019-07-08 159.28.222.234

Ene humuustei yu yarihav huuchin ni8gemes uldsn altnuud shuude hog s***r ni odoo ulsoin mongo shombodool suuj enbayar s bayar hurelsuh ongondaam nyamdorj ghmet

Avatar

Байды 2019-07-08 202.126.88.219

Баяо хүргэё Шарав Эанцэгноров гуай 2 хийсэн юмтай ард олныхоо оюунд үнэлж болохоогүй их хөрөнгө оруусан хүмүүс

Avatar

Зочин 2019-07-08 64.119.17.19

"Татвар төлөгчдийн мөнгөөр 20 жил үнэгүй сургуульд суусан энэ төрд төлөх өр дуусаагүй л юм байна" гэж юу гэсэн үг юм бол доо?

Avatar

Зочин 2019-07-08 202.180.218.37

2 агуу хөгжмийн зохиолчдод баяр хүргэе,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж