“Deutsche Bank” Лондон, Нью-Йоркт голдуу байх 18 мянган ажлын байраа цомхотгохоо мэдэгджээ. Ажилчдаа ийнхүү олноор халах болсон шалтгаан нь “Commerzbank”-тай нэгдэх яриа хэлэлцээ амжилтгүй болсонтой холбоотой аж. Уг нь Германы Засгийн газар үндэсний зах зээл дээр шинэ удирдагч гарч ирж, хоёр банкийг нэгтгэх төлөвлөгөөг дэмжиж байжээ.
“Deutsche Bank”-ны тэргүүн, Кристиан Севинг өнгөрсөн тавдугаар сард хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дээр үр өгөөжтэй, өсөн нэмэгдэж буй бизнест анхаарлаа хандуулж, банкны шинэчлэлтийг түргэсгэхийг зорьж буйгаа мэдэгдэж байсан аж. Гэвч тэрбээр өнгөрсөн Ням гаригт 2022 он гэхэд дэлхий нийт 74 мянга орчим ажилчдынхаа 18 мянгыг цомхотгохоо мэдэгджээ.
Цомхотгол хийснээр “Deutsche Bank” 2022 оны сүүл гэхэд 7.4 тэрбум евро хэмнэнэ гэж тооцоолсон байна. Шинжээчдийн үзэж буйгаар, 2019 оны хоёрдугаар хагаст тус банкны цэвэр алдагдал 2.8 тэрбум ам.доллар болох магадлалтай аж.
Эх сурвалж: CNN