Намуудын хагарал, хүмүүсийн нэгдэл, нэгдлийн ялгарал | News.MN

Намуудын хагарал, хүмүүсийн нэгдэл, нэгдлийн ялгарал

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Намуудын хагарал, хүмүүсийн нэгдэл, нэгдлийн ялгарал

УИХ-ын 2016, Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа парламентад суудалтай намуудад хүндийн хүчний хуваарилалт “шинэчлэлт” ба “их цэвэрлэгээ” нэрийн дор өрнөсөн юм.

Засаглах хугацаандаа зад хуваагдсан Ардчилсан нам шинэчлэгдэхдээ С.Эрдэнийн гарт төвлөрч, фракцгүй нам болсноо зарласан хэдий ч есхөн хүнтэй Д.Эрдэнэбатын бүлгийг зөвлөл болгон тамирдуулсан нь зүүн, баруун жигүүрийн явуулга байлаа. Одоо сөрөг хүчнийг дотроос нь бужигнуулж, буталж буй нь Ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Н.Алтанхуяг бөгөөд байсхийгээд түүний Алтангадаст харьяалагдаж байсан залуус АН-аас гарснаа үе үе зарлан хэвлэлийн бага хурал хийлгэх болсон билээ.

Монгол Ардын нам бол аль хэдийн голоороо цуу урагдсан. Тэд намаа хуваагаад зогсохгүй Монголын төр, Монголын парламент, хууль шүүхийг хүртэл хоёр хуваасан. Товчхондоо, Монголын улс төр дэх хагарал Монголын нийгмийн хамгийн том хорт хавдар болж байгааг анзаарч, энэ нь тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал болж буй тул зарим улстөрч үзэл баримтлал, үнэ цэнээрээ нэгдэн, нийлж эхэллээ.

Өнгөрсөн долоо хоногт  Э.Бат-Үүл, Б.Баабар, М.Энхсайхан, Да.Ганболд, Р.Амаржаргал нар нэгдэж, “Боловсрол төвтэй улс төр” клубыг байгуулснаа зарласан юм. Тус клубыг байгуулах болсон шалтгаан нь харанхуй популизмд автсан нийгмээ соён гэгээрүүлж, иргэдээ боловсруулж, эрх зүйт төрийг хамгаалах тухай.

Өөрөөр хэлбэл, төрийн аливаа хүчирхийлэл, хэлмэгдүүллээс хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, ард түмнийхээ нийтлэг ашиг сонирхолд үйлчилдэг, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагууд нь хуулийн хүрээнд ажилладаг үзэл санааг хамгаалахын тулд намаараа биш зарчмаараа тэд нэгджээ. Энэ нь тэдний улс төр дэх өөр бусад “нэгдэл”-ээс ялгарах имиж хийгээд үнэ цэнэ аж.

Хэвлэгдэнгүүтээ бэстселлер болсон С.Баяр “Жаран хоног, “жаран”-ы бутархай” номоороо улс төрд эргэн ирж байгаагаа зарлав бололтой. Монголын улс төрийн анхаарлыг татаж буй энэ хоёр зэрэгцсэн үйл явдал улс төрд намаараа гэхээс зарчим, үзэл баримтлалдаа үнэнч нэгдлүүд бий болж байгааг харуулав. Мэдээж, үйл явдлуудыг тойрсон магтаал шүүмжлэл,  сайн, муу яриа дагалдаж байна.

Нэг хэсэг нь, тэднийг тэтгэврийн хэмээн гоочилж, нөгөө хэсэг нь  популизмд хэт идэгдсэн нийгэмдээ лаа асаахыг тэднээс хүлээж, хүсч буй.

Үнэндээ өнөөдөр “өвгөд” гэж гоочлогдоод байгаа тэднээс өөрөөр  эрх зүйт төр болоод ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үнэт зүйл дээр нэгдэж, нийлж чадах залуус АН, МАН-д алга. Харин ч нэг хэсэг нь амиа бодож, нөгөө хэсэг нь ах нарынхаа “цагаан хоолой” болоод явж байна.

Монголын намуудад явагдаж буй хагарал задрал эргээд хүмүүсийг боловсрол мэдлэг, үнэ цэнэ, үзэл бодол үнэт зүйл, зарчмаар нь нэгтгэхэд хүргэжээ. Энэ бол улс төрийн намуудын хагарлаас харагдаж буй сайн тал нь. Муу нь, зарчмын тухай түй ч ойлголтгүй, үнэт зүйлгүй, зөвхөн өнгө мөнгө, эрх мэдэл дээр суурилсан нэгдэл ч мөн адил бий болж байгаа явдал. Үүний тодхон жишээ нь ордны тэмцэгч тав.

Ж.Бат-Зандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарын хувьд үнэт зүйл, үзэл бодлоос илүү хувийн жижиг эрх ашиг, явцуу амбиц, хол, ойрын шунал нь нэгтгэсэн гэвэл бодит байдлаас нэг их  хол зөрөхгүй. Зөвхөн ил цагаан зарласан энэ хоёр нэгдлийг харахад үнэт зүйл болоод үзэл бодлын ялгаа маш их.

Үнэндээ Монголын намууд улаан, цэнхэр өнгөнөөс өөрөөр бодлогын болоод боловсролын ялгаагүй болсон. АН-ын ардчилагч Л.Болд МАН-ын улаан коммунист болтлоо улаарсныг жишээлбэл шүү дээ. Түүнчлэн МАН дотор “хуульгүйгээр хүн буудахыг хүсдэг хувьсгалчдыг” эсэргүүцэгчид, эрх зүйт төрийн зарчимдаа үнэнч ч цөөнгүй. Иймээс л Монголын улстөрчид мэдлэг, мэдээлэл, боловсролын төвшин, үнэт зүйл, суурь зарчмаараа нэгдэж эхэлсэн нь сайны дохио. Барья, хорьё, цаазалья, хураая, дээрэмдье, тоноё гэдэг эрх мэдлийн төлөө нүдээ ухахад бэлэн болчихсон популистууд бол тонил цаашаа. Харин манай, танай нам гэж хайрцаглагдахгүйгээр эрх зүйт төр, хувь хүний эрх чөлөөний төлөө нэгдвэл гоё. Ийм залуус АН, МАН-д байна уу, энэ бол нийгмийн захиалга болжээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ха ха ха 2019-07-08 202.126.88.219

Зарим нь Түгжилүүдийн баг л харагдаж байна. Доорх зурагт буй хэдэд Элэнцэгийнх нь үзэл бодлын ялгарал байхав, тэдэнд тогтсон үзэл бодол ч байхгүй !

Avatar

zochin 2019-07-08 68.148.158.2

Ene cever usnii huvancar savnuudiin dotor usnii orond arhi baigaa daa. Amsaj uzeh yumsan. Tuunees iim olnooroo cuglaad amtgui har us uudag shireen deeree amtgui hooson har us tavidag mongol hun gej yu baihav.

Avatar

Хэрэг хуучирдаггүй 2019-07-08 172.58.59.132

х*******н тагнуулын албанд ажилладаг х*******н кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа х*******н тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн х***а зардаг мөн х*******н тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 х*******н тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж б

Avatar

Зочин 2019-07-08 220.116.43.20

Эби эднээс толгой илүү юм. Түүн шиг дэлхий үнэлдэг нь өөр хаа байна. Элбэгийг шүтэж амьдарцгааяа. Эби эднээс толгой илүү юм. Түүн шиг дэлхий үнэлдэг нь өөр хаа байна. Элбэгийг шүтэж амьдарцгааяа. Эби эднээс толгой илүү юм. Түүн шиг дэлхий үнэлдэг нь өөр хаа байна. Элбэгийг шүтэж амьдарцгааяа.

Avatar

Зочин 2019-07-08 198.202.137.33

Chamaig Elbegdorz gedeg uu

Avatar

Зочин 2019-07-08 103.10.22.71

AH Ulsiin ikh hurald buleggui bolson ni C.Erdene wang, halzan tolgoit Erdenebat nariin archaagui ajillagaanaas l bolson.

Avatar

Зочин 2019-07-08 89.204.135.215

Одоо арай дахин хууртагдахгүй биз иймэрхүү юманд. Эд нараас эхтэй юм эрчээ авч ийм байдалд хүрлээ.

Avatar

Зочин 2019-07-08 202.21.109.119

Залуус нь МАНАН-тай тэмцэж эхлэнгүүт ,Хөгшчүүл нь хэлмэгдсэн болж, хүний эрх ярьж сөрж байгаа юм биз дээ. Уул нь зөв санаачлагыг дэмжих нь чухал. Популистууд ч гэх шиг.Өөрсдөө эд нараас илүү шударга ёсны төлөө тэмцэж чадах уу.

Avatar

Зочин 2019-07-08 202.179.6.162

Э.Бат-Үүл, Б.Баабар, М.Энхсайхан, Да.Ганболд, Р.Амаржаргал БҮГД МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ДЭЭД АЛБА ХАШСАН ХҮН БҮРТ ОЛДДОГҮЙ ХОВОР ДЭЭД БОЛОМЖИЙГ ТЭД БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСАА ӨРӨНД БАРИГДУУЛЖ АВЛИГА ХУЛГАЙ ЦЭЦЭГЛҮҮЛЖ ҮЙЛДВЭР САНГИЙН АЖ АХУЙГ ЗУУ ЗУУГААР НЬ СҮЙТГЭЖ АШИГЛАСАН ТЭГЭХЭЭР ОДОО ЗАЙЛЦГАА

Avatar

Зочин 2019-07-08 202.179.6.162

Э.Бат-Үүл, Б.Баабар, М.Энхсайхан, Да.Ганболд, Р.Амаржаргал БҮГД МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ДЭЭД АЛБА ХАШСАН ХҮН БҮРТ ОЛДДОГҮЙ ХОВОР ДЭЭД БОЛОМЖИЙГ ТЭД БАНК ДАМПУУРУУЛЖ УЛСАА ӨРӨН БАРИГДУУЛ АВЛИГА ХУЛГАЙ ЦЭЦЭГЛҮҮЛЖ ҮЙЛДВЭР САНГИЙН АЖ АХУЙГ ЗУУ ЗУУГААР НЬ СҮЙТГЭЖ АШИГЛАСАН
ТЭГЭХЭЭР ОДОО ЗАЙЛЦГАА

Avatar

Зочин 2019-07-08 146.115.163.21

Unnnnn sejigiin. Ter umssun zuusen gargasan turhiig n we. Humsuguu tav zangidaal mair surtei erelheg huvuun. Yun 90 onii ulsgulun tsaashaa. Enuund n huurtaad bhiimdaa humuus

Avatar

Иргэн 2019-07-08 185.242.5.30

Одоо энэ МАН ба АН гэсэн луйварчид, авилгачдаас салахгүй бол Монгол улс сүйрнэ. Ард түмэн минь одоо нэг сэхээрээч. 30 жил новширлоо ш дээ.Одоо өр ширэндээ баригдсан дэлхийн адаг улс болж хувирлаа.

Avatar

ТОГМОД 2019-07-08 202.55.188.33

ОДОО ЭНД ЮУ Ч ЯРИАД ХЭРЭГГҮЙ ШУУД БУУДААД Л АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ..

Avatar

зочин 2019-07-08 202.126.88.130

Баабар мэтийн ном хуулсан, мѳнгѳтэй, хүчтэйд доль ш****г ѳвгѳд цаашаа зүгээр. Доллараа аваад цаашаа.

Avatar

хилэн 2019-07-08 66.181.188.107

за эд нар ч дэ _одоо бас юу л сэдээд унав да _ард нь хэн сумлаад байна даа_хүүхдүүд хөөрхөн шүү

Avatar

Зочин 2019-07-08 66.181.161.97

Pop 5 buunii nohod

Avatar

иргэн 2019-07-08 202.179.24.198

Хуучин хүмүүс Шинэ цагийн дуу дуулдаггүй ээ л гэдэг Эд одоо хичнээн Гоё нэртэй Нам бүлгэм байгуулж Уран гоё яриад нэмэргүй дээ эднийг хаа ч явсан бүгдийн нь Таньж мэдэж байгаа шүү дээ Эд яасан ч Идэж ууж Хулгайлж луйвардаж хандаггүй юм

Avatar

иргэн 2019-07-08 202.179.24.198

Хуучин хүмүүс Шинэ цагийн дуу дуулдаггүй ээ л гэдэг Эд ингээд нэмэргүй ээ хичнээн Нэр ус өгөөд Уран гоё яриад ч хэрэггүй болчихсон хаа ч явсан Эднийг бүгд л мэдэж Таньж байгаа шүү дээ Эд яасан ч Идэж ууж Хулгайлж луйвардаж хандаггүй юм яасан ч их Донтой юм

Avatar

Хон хэрээ 2019-07-08 66.181.188.15

Зурагийн дээд талын хэдэд,зургийн доор байгаа хэд шиг өмсчих монгол дээл бүс хувцас байхгүй дээ.Боловсрол зузаантай,монгол байхаасаа ичдэг, гадныхныг дуурайгсад, монголоо алдсан, гадныхан байгаа юм.Багадаа довны.байрны,гудамны, хорооллын,микрийн атман байхыг хүсэгчид.хоосон чалчигч, үгээр хуурагч, бэлэн цэцэн донгодогч Эби -г өмнөө барьсан оюунлагууд бас л хэрэм нь гангахаар санралд орж байгаа дүр төрх.

Avatar

Ard 2019-07-08 202.21.110.212

Yalgar! Negd! Bid yaj herhen henii tald orohoo shiidiye.Ali esvel hen ni ch taalagdahgui bol , yazguur erh ashgiig umartsan bol Bid buhen Ard tymen,Mongol eh ornoo buhnees umne tavij yaj undestenee jargaahaa meden tunhaglaj turee tuvhnuuleh bolno.Mongol hucherheg uhaantai uls bolno.

Avatar

Муу хэлүүлдэг Эрдэнэ Хэрүүлтэй АНд сахилга бат тогтоосон үнэн 2019-07-08 64.119.17.181

Хулгайч БаТулга хор найруулагч З Энхболд намын эв нэгдэл хагалдаг Элбэгдоржийг намаас холдуулсан Хамаатанаа төрд шахаж урваж шарвадаг БатЗандан хувийн банкаа бодсон Лу Болдыг намаас хөөсөн нь зөв болсон Урвадаг Батзандан ард түмний дунд ОспанЗандан хочтой болсон тууж явна даа

Avatar

9 үеэр нь хүйс тэмтрэх хэрэгтэй 2019-07-08 202.131.245.243

Улсаа худалдаж, эх орноосоо урвасан хувалзнууд түрийвчээрээ нэгдэн нягтарч, төрд тэрсэлж байгаа нь харагдаж байна.

Avatar

Нүд чих 2019-07-08 66.181.188.15

Боловсрол зузаантай энэ улс юу хийсэн.Халзан Ганболд арьс,шир,шивро.савхи, гутал,эсгий, автозасварын завод барилгы машин механизмын засварын завод гэх мэт тоног төхөөрөмжөө солиод үүргээ гүйцэтгээд явах байсан олон үйлдвэр бүхнийг үгүй хийж,төхөөрөмжийг нь металломд ачуул гэдэг даалгавар өгөөд дуусгасан.бусад нь гарч ирээд улсаа хөгжүүлнэ гэчихээд хольж хутгаад хуваагаад.идчихээд,цаашид идэх замаа засчихсан.тэр нь нураахаар сандарч байгаа нь энэ.

Avatar

Зочин 2019-07-08 66.181.176.70

Монголд авилга шударга бус байдал дэндсэн шуу Тийм учраас тэмцэгч 5 г нийгмээрээ тэмцэж байгаа юм Авилгад шуугч нарт хуртэл автагдсан нь дэндуу Энэ бугдийг хоосон онол ярьж засахгуй ээ

Avatar

Иргэн 2019-07-08 66.181.182.186

Одоо үнэндээ зөвхөн албан тушаал амин хувийнхаа эрх ашгийн төлөө попорч яахаас ч буцахгүй шоудаж байгаа Хүрэлсүх Оюунэрдэнэ Болд Батзандан Баттулга Нямдорж нарыг тойрсон нөхдийн хиймэл хөөс нийгмийг талцуулахаас гадна хуульгүй юм шиг загнах боллоо. Энэ байдлыг засахгүй бол дарангуйлал тогтоход ойрхон байна. Ийм нийгмийн идэвхтэй хэсэг сэхээтнүүд залуучуууд нэгдэх хэрэгтэй.Энд намчирхах хэрэггүй гэж бодож байна.Хайртай Монгол орноо хөгжүүлье

Avatar

Зочин 2019-07-08 202.179.26.90

Хувьсгал хийхэд хууль хамаагүй биш хамаатай. Хамгийн их хамаатай. Учир нь хувьсгалыг шударга ёс ярьсан хэдэн хүн, бүлэг этгээд, аль нэг нам хийдэггүй. Харин нийт иргэд, тэдний төлөөлөл эр зориг гарган хууль зөрчихгүйгээр хийдэг. Хууль зөрчиж хийсэн аливаа хувьсгал хэзээ ч үнэн болж чадахгүй. Үнэнийг эрэлхийлэх тэр боломжийг хууль олгодог. Хуулиас давсан хүн чанар, сайхан сэтгэл гэж байж болохгүй. Хэрэв тэгвэл муу санаатнууд ашиглана. Эсвэл тэр зорьсон сайн сайхан зүйлдээ хүрч чадахгүй.

Avatar

Зочин 2019-07-08 202.126.89.237

Ervvl sar uul vzel sanaa !

Avatar

Зочин 2019-07-08 202.179.26.90

Үнэн үнэн.

Avatar

Хэрлэн НАМЗХ 2019-07-08 104.248.140.165

У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан энгийн түүхтэй ийм л хүн. Дээр нь шударга ёс яриад байхын үнэхээр ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн хулгайч-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа ( 1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачихна биз хөгшөөн!!! Монголын төр алиа салбадай хулгайчуудаар дутахгүй, одоо болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж