Сайд Д.Сарангэрэлийг эсэргүүцэж, иргэд цусаа юүлж тэмцэж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Сайд Д.Сарангэрэлийг эсэргүүцэж, иргэд цусаа юүлж тэмцэж байна

Сайд Д.Сарангэрэлийг эсэргүүцэж, иргэд цусаа юүлж тэмцэж байна

Монголын ерөнхий боловсролын гурван сургуульд сүрьеэгийн дэгдэлт илэрч, эцэг эхчүүдийг айдаст автуулаад байгаа. Тиймээс Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа муу хийсэн гэж огцруулахыг шаардсан жагсаалыг өнөөдөр /2019.07.08/ иргэд үргэлжлүүлэн хийлээ.


Ардчилсан намын Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа жагсаалын үеэр “Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг ажлаа хийсэн хэвээрээ. Сайн дураараа ажлаа өгөхгүй байгаа учраас эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлж байна. Засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байна. Жишээлбэл, өнөөдрийн байдлаар Төв аймгийн Сүмбэр сумын сүрьеэгийн дэгдэлт илэрч, ерөнхий боловсролын сургуулийн эм ууж байсан сурагчдын дунд дахин сэдрэлт гарч байна. Сурагчид эм уусаар байхад сэдрэлт үүссэн нь эмэнд дасалтай сүрьеэ байх болов уу гэсэн болгоомжлол төрж байна. Бас ашиг сонирхлын зөрчил бүхий томилгоонууд явагдаж байна. Нэгдүгээр эмнэлгийн даргыг сольсон асуудал гарч ирлээ. Түүний цаана ямар асуудал байгааг тодруулах хэрэгтэй. Сайдын  тушаал нь хаана байгаа юм. М.Энхболдын 60 тэрбумын сүлжээний үлдэгдэл, Эрүүл мэндийн түүхэн дэх хамгийн муу сайд Сарангэрэлийг огцруулахгүй байгаа учраас тэмцэгчид хурц хэлбэрт шилжлээ” гэв.

Тэрбээр “Өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сайн дураараа ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж, 20 гаруй удаа жагсаал хийсэн” тухай хэллээ. Эсэргүүцлийн жагсаалд ойролцоогоор 100 орчим иргэд оролцож үзэл бодлоо илэрхийлэх бөгөөд иргэд өнөөдөр цусаараа тэмцэж, цусаа юүлнэ гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

А.СҮРЭН

Гэрэл зургийг: Г.Билгүүн

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж