Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн шинэ байрны ажил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн шинэ байрны ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн нутгийн захиргааны нэгдсэн шинэ байрны ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүрэг 27 жилийн өмнө байгуулагдахдаа цэргийн ангийн казармд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг алба хэлтсүүд нь түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Тэгвэл энэ дүүргийн нутгийн захиргааны байрыг шинэчлэх асуудал шийдэгдэж барилгын ажил эхэллээ.  Барилгын ажлыг Дарцаг ноёд грүпп гүйцэтгэх бөгөөд 2020 оны 07 сарын 01-нд хүлээлгэн өгөхөөр ажлаа эхлүүлсэн байна.

Шинэ байр ашиглалтад орсноор иргэдэд хүрэх төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч хүндрэл чирэгдэл багасах юм. Учир нь хэлтэс албад хол зайтай байрласнаар иргэд үйлчилгээ авахад хүндрэлтэй байдгийг хэлж байсан юм. Түүнээс гадна нутгийн захиргааны шинэ байранд иргэдэд зориулсан үйлчилгээнүүд байх бөгөөд хамгийн гол нь иргэдийн тав тухтай орчныг бүрдүүлж ажиллах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж