Гуайдо Венесуэлийн эрх баригчидтай Барбадост хэлэлцээ хийнэ | News.MN

Гуайдо Венесуэлийн эрх баригчидтай Барбадост хэлэлцээ хийнэ

Гуайдо Венесуэлийн эрх баригчидтай Барбадост хэлэлцээ хийнэ

Гуайдо Венесуэлийн эрх баригчидтай Барбадост хэлэлцээ хийнэ

Улс төрийн тогтворгүй байдлыг төгсгөл болгох зорилгоор Венесуэлийн Засгийн газар, сөрөг хүчинтэй даваа гаригт хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.

Норвегийн зуучилсан хэлэлцээний дагуу өнгөрсөн тавдугаар сард Ослод болсон тэдний уулзалт амжилтад хүрээгүй бөгөөд энэ удаад Барбадост уулзахаар товложээ.

Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн 50 гаруй оронд хүлээн зөвшөөрөгдсөн, сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо “Ямар ч яриа хэлэлцээ хямралыг зохицуулахад чиглэх ёстой бөгөөд Социалист намынханд цаг хожих боломж олгохгүй” гэж хэлжээ.

Хуан Гуайдо “Венесуэлийг Мадурогийн “дарангуйлал”-аас чөлөөлөхийн тулд шинээр чөлөөтэй, ил тод сонгууль явуулах шаардлагатай” хэмээн уриалсан байна. Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт CNN агентлагт ярилцлага өгөхдөө Венесуэлд "дарангуйлал" тогтсоныг онцлоод, түүнийг устгах, Венесуэлийн ард иргэдийн зовлон зүдгүүрийг төгсгөл болгохын тулд хэлэлцээ хийхээр болсон гэж хэлжээ.

Норвегийн Засгийн газрын мэдээлснээр, хоёр талын хэлэлцээ энэ долоо хоногт болох юм байна.

Эх сурвалж: CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-08 124.158.109.140

Ливи, Ирак гээд "дарангуйлагч" нараасаа салаад жаргасан улс орон байна-уу? Айван тайван, сайхан амьдралаа алдаж цагаач болж, энд тэнд адлагдсанаас өөр олсон зүйл тэдэнд даанч байхгүй дээ.

Avatar

Зочин 2019-07-08 146.115.163.21

Mongoloor duuren iim eh oronch baina

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж