Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа | News.MN

Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

СУМЪЯАБАЗАР

Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Д.Сумъяабазар бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

Сонгинохайрхан дүүргийн 73-р тойрогт бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тус дүүргээс сонгогдон гарсан УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн нар дүүргийнхээ иргэдэд тулгамдаад байгаа нэн тэргүүнд шаардлагатай автозам, сургууль, цэцэрлэг, гудамж талбайн гэрэлтүүлэг, Гүнжийн нуурын өргөтгөл, дахин төлөвлөлтөөр хийгдэж байгаа дөрвөн хорооны бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Улсын төсвөөр хийгдэж байгаа эдгээр бүтээн байгуулалтын ажлын явц ид өрнөж байлаа. Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны 8-р хороонд Гүнжийн нуурын тохижилтын ажил, 280 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор, гудамж талбайн гэрэлтүүлгийн ажлууд эхлээд байна. Гүнжийн нуурын хувьд 8-р хороонд оршин суудаг иргэдийн очих дуртай газруудын нэг болсон байна. Энэ нуурын эрэгт орчин үеийн номын санг бүтээн байгуулжээ. Тус номын сангаар тус хорооны иргэд үнэ төлбөргүй чөлөөтэй үйлчлүүлдэг байна. Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ж.Сандагсүрэн хэлэхдээ "Энэ номын санг орчин үеийн маш ховор үнэтэй номнуудаар бий болгосон. Энэ нь иргэдийн очих дуртай газар болоход их нөлөөлсөн" гэж байлаа. Мөн 10-р хороонд хийгдэж байгаа ажлын явцтай танилцлаа. Энэ хороонд 150 хүүхдийн ортой шинэ, хуучин цэцэрлэгүүдийн барилга угсралт, 43 айлын дахин төлөвлөлтийн ажлууд эхлэхэд бэлэн болжээ. Түүнчлэн 11-р хороонд 129-р бага сургууль, 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, мөн цэцэрлэгийн цогцолбороос Хувьсгалчдийн гудамж хүртэлх 1 км авто замын барилга, угсралтын ажил эхлэсэн байлаа. Харин 127-р цэцэрлэгийн 100 хүүхдийн ортой цэцэрглэгийн өргөтгөлийн ажил дуусч ашиглалтанд оржээ.

Мөн 28-р хороонд 640 хүүхдийн сургуулийн барилга, 150 хүүхдийн ортой цэцэрлэг, хувьсгалчдийн гудамжнаас хорооны цогцолбор хүртэл 0,9 км авто зам, “Оюунлаг ирээдүй” ТББ хүүхдийн хөгжлийн төв, Гар урчууд, Шүдний эмнэлэг, Гудамж талбайн гэрэлтүүлгүүд хийгдэж байгаа ажлын явцтай танилцсан юм. Тус хорооны 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, угсралтын явц дууссан байна. Мөн 640 хүүдийн суудалтай сургуулийн барилгын ажил эхлэсэн байлаа. Энэ сургуулийн барилга, угсралтыг 2020 оны наймдугаар сард дуусгахаар төлөвлөж гэрээ хийсэн байна. Тус хороонд гишүүн өөрийн хөрөнгө оруулалтаар үндэсний гар урчуудын сургалт үйлдвэрлэлийн төвийг нээж тус хорооны иргэдийг эсгий урлал, арьсан урлал, оёдол хатгамал, засвар үйлчилгээ, алт, мөнгөний дархан, монгол үндэсний гутал хийх сургалтын баазыг бий болгожээ.

Энэхүү сургалтын баазад Арьсан урлал, монгол гутал, эсгий урлал, оёдал гэсэн дөрвөн бүлэг ажиллаж байв. Энэхүү сургалтын баазыг бий болгосноор иргэдийн ажлын байр нэмэгдэж өрхийн үйлдвэрлэл ихсэж байгааг тус гар урлалын “Ховор угалз” ХХК-ийн захирал н.Сувд-Эрдэнэ хэлж байв. Эдгээр бүтээн байгуулалтын ажилд хамгийн их тулгамдаад байгаа асуудал айлуудын газар чөлөөлөлтийн явц гэдгийг ажлын хэсгийн хүмүүс хэлж байлаа. Харин УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газраа чөлөөлөөгүй айлуудын иргэдтэй уулзаж ашиг сонирхлын зөрчлийг арилгаж, ажлын хэсэгт бүтээн байгуулалтын ажлын явцыг түргэтгэхийг үүрэг болгон өгч байв. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүргийн сургуулиуд гурван ээлжээс хоёр ээлж рүү шилжих шаардлагатай. Хүн амын төвлөрөл ихтэй, дэд бүтэц харьцангуй сул хөгжсөн. Сургууль цэцэрлэгийн хүрэлцээ муутай газар. 150 ортой хүүхдийн цэцэрлэгийг энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар шахуу ажиллаж байна.

Гол нь иргэд газраа чөлөөлж өгвөл, бүтээн байгуулалтын ажил хурдацтай явагдах боломж нөхцөл бүрдэхээр байна.” гэсэн юм. Д.Сумъяабазар гишүүний ажлын хэсэг ирэх онд дээрх бүх ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгана гэсэн зорилтыг тавин ажиллаж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-08 192.82.64.188

Ганц чөлөөт бөхийн холбоог хууль журмаар нь аваад явж чадахгүй хууль бусаар сонгогдож 2 шатны шүүхээр Д,Сумьяабазар хууль бус ерөнхийлөгч гэж тогтоогоод бна, дандаа хууль бус юм хийдэг энэ нөхөр одоо худлаа шоу хийхээ болоих хэрэгтэй

Avatar

matilda 2019-07-08 156.0.214.25

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ
Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.
Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.
Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.
  3000 – 15,000,000 долларын зээлийн эргэлт
и-мэйл: matildalecoustre@gmail.com
wathsapp: 0022 995 414 913

Avatar

мгл 2019-07-08 122.201.24.129

энэ мудак торсон нутагтаа орхон голыг шавраар урсгаж байгаа хэдэн бузаруудынхаа уйлдэлииг л харж явмаар,ажлаа мэддэггуй эх орон байгал дэлхиидээ цэвдэг ханддаг иимэрхуу амьтад улс торч байх есгуй

Avatar

mgl 2019-07-08 202.9.42.68

Songuuli oirtoj baina daa. 76 ard tumendee hair zarlaad suid. Novshiin uls turchdiig daraagiin songuuliar duusgah heregtei. Yalanguya MANAN-giin 27-g.

Avatar

Зочин 2019-07-08 195.206.105.217

долгорсүрэнгийн новшийн гэр бүл. ярьдаг бөхчүүд хэзээд улсын төлөө өөдтэй юм хийж байгаагүй

Avatar

энэ 2019-07-08 103.229.120.184

Долгорсүрэнгийн том толгойтой хүүхдүүд улсад лай болохоос өөр юм байна уу

Avatar

мгл 2019-07-08 150.129.141.71

мудакаа!!!! орхон голыг шавраар урсгаж,хун мал хордуулж,аялал жуулчлалыг устгаж байна

Avatar

Зочин 2019-07-08 202.126.89.134

Шаана биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж