Унаач хүүхдийн даатгалыг 100 мянган төгрөгөөс эхлүүлэхийг уриалав

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Унаач хүүхдийн даатгалыг 100 мянган төгрөгөөс эхлүүлэхийг уриалав

Унаач хүүхдийн даатгалыг 100 мянган төгрөгөөс эхлүүлэхийг уриалав

Монголын морин спорт уяачдын холбоо, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даатгалын компаниудын төлөөлөл хамтран уралдаанч хүүхдийн аюулгүй байдал болон даатгалын асуудлаар өнөөдөр /2019.07.08/ мэдээлэл хийлээ.

Энэ үер уралдаанч хүүхдийн даатгалыг хамгийн багадаа 100 мянган төгрөгөөс эхлүүлэхийг уриалав. Мөн уралдаж яваад хүүхэд бэртсэн гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг даатгалын гэрээнд оруулах, хүүхэд даатгалд хамруулж байгаа үйл явцыг шилэн болгох зэрэг асуудлыг онцоллоо.

Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын орлогч дарга Н.Мандуул “Бид сүүлийн жилүүдэд уралдаанч хүүхдүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшлүүд нэгдэн тал бүрээс санаачилга гаргаж хичээн зүтгэсний үр дүнд өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдийн нэгдсэн мэдээллийн сантай болсон. Мөн уралдаанч хүүхдүүд даатгалд хамрагдаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг нэгдсэн журмаар өмсдөг болсон эерэг үр дүн харагдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллын жил” болгосон. Өөрөөр хэлбэл улс даяар нэг сая хүүхдийг хамгаалах орчин нөхцөлийг бүрдүүлэх тал дээр онцгой үр дүн гаргахаар ажиллаж байна. Энэ ч утгаараа бид уралдаанч хүүхдийн даатгалын асуудлаар бүх байгууллагуудтай харилцан тохиролцож, хүүхдийн аюулгүй байдлын нэг номерт тавьсан. Тухайлбал, хурдан морь унаж буй уралдаанч хүүхэд 100 мянган төгрөгөөр даатгагдаад, даатгалын нөхөн төлбөр нь 20 сая хүртэлх төгрөг байхаар тохиролцож, уяачдын холбоо, даатгалын компаниудтай гэрээ хийсэн. Гэтэл өнгөрөгч долоо хоногт Санхүүгийн зохицуулах хорооноос /СЗХ/ мэдэгдэл гарсан.  Уг мэдэгдэлд “Иргэд, уяачид хурдан морь унаач хүүхдээ ямар үнэлгээгээр даатгуулахаа даатгагч талтай харилцан тохиролцоно” гэсэн агуулга бүхий мэдэгдэл гаргалаа.

СЗХ нь даатгалын бүтээгдэхүүнийг хянах, баталгуулах үүрэг нь хуулийн хүрээнд байдаг. Гэтэл холбогдох бүх талууд тохиролцоод хүүхдийг 100 мянгаар даатгах ажил бүтэмжтэй өрнөж байхад дээрх мэдэгдэл гарснаас хойш эхнээсээ аймаг, сумын наадамд маргаан үүсч эхэллээ. Өөрөөр хэлбэл уяачдын зүгээс талууд харилцан тохиролцож байгаа юм чинь заавал 100 мянган төгрөг өгөх албагүй гэсэн асуудлыг ярьж байна. Иймээс уралдаанч хүүхдийг хэдэн төгрөгөөр даатгуулах нь дурын асуудал гэсэн ойлголт нийгэмд бий болчихлоо. Бид 2018 онд унаач хүүхдийг 30 мянган төгрөгөөр даатгахад даатгалын нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь тав хүртэлх сая төгрөг авдаг байсан. Тэгвэл 100 мянгаар даатгуулахад 20 сая хүртэлх төгрөг олгохоор тооцож байгаа юм. Унаач хүүхдийг 100 мянгаар даатгуулснаар тухайн хүүхэд бүтэн жилийн турш даатгалтай байхын зэрэгцээ бэртэж гэмтсэн тохиолдолд тээвэрлэлтийн зардлыг давхар олгохоор зорьж байсан юм. Харамсалтай нь СЗХ-оос хийсэн мэдэгдлийн дараа бидний хийсэн ажил эргэлзээтэй байдалд орчихлоо” гэлээ.

Мөн аймаг, нийслэлийн уралдааны үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн аюулгүй байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлж хөндлөнгийн хяналт тавих юм байна. Тухайлбал, МХЕГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу хөдөлмөрийн улсын байцаагч нар хяналт тавин ажиллах гэнэ. Ингэхдээ унаач хүүхдийн хувцас хэрэглэл, хамгаалалтыг шалгаж уралдаанд оролцуулах юм байна. Энэ жилийн тухайд наймаас дээш насны хүүхдийг уралдаан оролцуулах бөгөөд улсын хэмжээнд 7000 гаруй хүүхэд даатгалд хамрагдах төлөвтэй байгаа аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж