"Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн тухай кинонууд энэ зун олны хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

"Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн тухай кинонууд энэ зун олны хүртээл болно

"Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн тухай кинонууд энэ зун олны хүртээл болно

Өмнөд Солонгосын кинотеатруудад энэ зун дэлхийн II дайны үед бэлгийн боолчлолд өртсөн эмэгтэйчүүдийн тухай өгүүлэх "Миний нэр Ким Бон Гонг" зэрэг хэд хэдэн кино гарч, үзэгчдийн хүртээл болох ажээ.

Золиос болсон золгүй эмэгтэйчүүдийн хувь тавилантай холбоотой асуудал Өмнөд Солонгос, Японы хоорондын хамгийн маргаантай асуудлуудын нэг хэвээр байна.

Хоёр орны харилцаанд сэв суулгасан энэ асуудал улам даамжирч буй энэ үед эдгээр кино нь олон жилийн турш ужгирсан асуудлыг нааштай шийдвэрлэхэд тус дөхөм болно гэж үзжээ.

"Миний нэр Ким Бон Гон" киног секс боолчлолд өртсөн 200 мянга гаруй эмэгтэйчүүдийн нэг, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч Ким Бон Гоны амьдралаас сэдэвлэн бүтээсэн байна.

Тэрбээр өөд болохоосоо өмнө ямар ч мэдээллийн хэрэгслүүдэд дэлгэгдээгүй түүхээ хэлэхийг хүсч, өнгөрсөн жил “CNN” телевизэд өөрийн хар дарсан зүүд мэт өнгөрөөсөн таван жилийн амьдралаа ярьсан билээ. Ким Бон Гон өнгөрсөн нэгдүгээр сард 93 насандаа таалал төгсчээ.

Түүнийг 14 настай байхад буюу 1940 онд Японы арми Солонгост нэвтрэн оржээ. Япончууд дайны үед оёдлын үйлдвэрт ажиллах солонгос охидыг хүчээр сонгож, ар гэрийнхнийг нь дарамталдаг тул дагаж явахаас өөр арга замгүй болдог байжээ.  Охидыг бүхээгтэй машинд суулгаад, үл мэдэх газар руу авч явсан байна.

Ким Бон Гон “Бидний ажил цэргүүдийг сэргээх, хөгжөөх байсан. 14-30 насны 30 эмэгтэй ажлын өдрүүдэд оёдлын үйлдвэрт ажиллаж, амралтын өдрүүдэд япон цэргүүдийн доор нухлуулдаг байсан. Бямба гаригийн үдээс хойш болмогц хүүхэн хүсэмжилсэн япон эрчүүдийн урт дараалал үүснэ.

Нэг цэрэг дунджаар гурван минут болдог, ард нь олон хүн хүлээдэг учраас гутал хувцастайгаа, өмдөө дөнгөж шувтлаад ажлаа дуусгаад гармагц дараагийнх нь орж ирдэг. Нэг шөнийн дотор багадаа 60 эрэгтэйн дур хүслийг энэ мэт хангадаг байсан гэж хэний ч санаанд буухгүй байх. Гэхдээ л бид энэ гаслантай зовлонтой үеийг үнэхээр туулсан юм шүү” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж