Тур де Франс уралдааны тухай товчхон

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Тур де Франс уралдааны тухай товчхон

Тур де Франс уралдааны тухай товчхон

Мэргэжлийн дугуйн спортын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Гранд Тур зэрэглэлийн олон өдрийн Тур де Франс уралдаан хөшгөө нээж байна. Тэмцээн долдугаар сарын 6-аас 28-ны өдрүүдэд нийт 21 гараанд 3460 км замд болох бөгөөд тэмцээн 61 жилийн дараа Бельги улсаас эхэлнэ. Ингээд манай гарагийн хамгийн том тэмцээн болох Тур де Франс уралдааны сонин хачнаас хүргэе.

Мэргэжлийн дугуйн Гранд Тур зэрэглэлийн уралдаанд Тур де Франс, Жиро д’Италиа болон Вуэльта Испаниа уралдаанууд багтана. Гранд тур зэрэглэлийн уралдаанууд дундаас хамгийн эртнийх буюу 116 жилийн түүхтэй ба энэ жил 106 дахь жилдээ болно. Дэлхийн I, II дайны жилүүдэд Тур де Франс уралдаан зохиогдоогүй хэдэн жилийг өнгөрүүлсэн байдаг.

Тур де Франс уралдаанд Францын Ж.Анкетиль, Б.Ино, Бельгийн Э.Меркс, Испаний М.Индурайн нар хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн бол тэдний араас энэ цаг үеийн шилдэг дугуйчин Их Британий К.Фрүүм 4 түрүүлсэн амжилтаар удаална. Уг нь АНУ-ын дугуйчин Л.Армстронг 7 удаа түрүүлсэн амжилтаар тэргүүн эгнээнд бичигдэж байсан ч 2012 онд сэргээшийн хэрэгт холбогдон түүний 1998 оны  найман сараас хойш оролцсон бүх тэмцээний амжилтыг хүчингүйд тооцсон байдаг.

Бельгийн нэрт дугуйчин Э.Меркс Тур де Франс уралдаанд хамгийн олон буюу 34 гараанд ялагч болсон бол түүний араас Их Британий дугуйчин М.Кавендиш 30 гараанд түрүүлсэн амжилтаар удаалж байна. Британи дугуйчин М.Кавендишийн хувьд Э.Мерксийн амжилтыг эвдэх боломжтой ч энэ жилийн Тур де Франс уралдааныг өнжиж байгаа.

Энэ жилийн уралдаанд 22 багийн 218 дугуйчин өрсөлдөнө. Мэдээж уралдааны гол фаворитууд нь өнгөрсөн жилийн аварга “Sky” багийн Ж.Томас, Е.Бернал, “Movistar” багийн Н.Кинтана, “Bahrain-Merida” багийн В.Нибали, “Mitchelton-Scott” багийн С.Йетс, “UAE Team Emirates” багийн Ф.Ару, “Bora-Hansgrohe” багийн П.Саган,  нарын шилдгүүд байх болов уу? Харин 4 удаагийн Тур де Франс уралдааны аварга К.Фрүүм энэ жил уралдахгүй ажээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж