Б.Халиун, Д.Амарсайхан нар шатар сонирхогчдын дэлхийн аварга болов

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Б.Халиун, Д.Амарсайхан нар шатар сонирхогчдын дэлхийн аварга болов

Б.Халиун, Д.Амарсайхан нар шатар сонирхогчдын дэлхийн аварга болов

Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Манзанилло хотод зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 7-ны өдрүүдэд болж, шилдгүүдээ тодруулав. 60 орны тамирчид 1700, 2000 хүртэлх, 2100-аас дээш гэсэн чансааны ангилалд өрсөлдөж, Монгол улсаас оролцсон Б.Халиун, Д.Амарсайхан ангилалдаа түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаанд ангилалд түрүүлсэн Б.Халиун өнгөрсөн жил 1700 хүртэлх чансааны тэмцээнд дэд аварга болсон бол энэ жил чансаагаа ахиулан сонирхогчдын дэлхийн аварга боллоо.  Түүний хувьд Өмнөговь аймгийн тамирчин юм.

Мөн “Монген” шатрын клубын тамирчин Д.Амарсайхан ангилалдаа түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж