Грекийн парламентын ээлжит бус сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Грекийн парламентын ээлжит бус сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулав

Грекийн парламентын ээлжит бус сонгуульд сөрөг хүчин ялалт байгуулав

Грекийн парламентын ээлжит бус сонгууль болж, тус улсын сөрөг хүчний "Шинэ ардчилал" нам ихэнх саналыг аваад байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ. Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр, саналын хуудасны 90 хувийг тоолоод буй бөгөөд "Шинэ Ардчилал" нам нийт 39,78 хувийн санал, хэт зүүний үзэл баримтлагчдын “Сириза” эвсэл 31.56 хувийн санал тус тус аваад байгаа аж.

Хэдийгээр саналын хуудасны тоо нэг их хол зөрүүтэй харагдахгүй байгаа ч "Шинэ ардчилал" нам үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 50 суудал нэмж авах боломжтой болж буй үзүүлэлт юм.

Грекийн Ерөнхий сайд, "Сириза" эвслийн төлөөлөгч Алексис Ципрас хэдийнэ "Шинэ ардчилал" намын дарга Кириакос Мицотакист парламентын ээлжит бус сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ.

Хэт зүүний үзэл баримтлагч “Сириза” эвсэл өнгөрсөн 2015 оны нэгдүгээр сард болсон сонгуульд ялалт байгуулсан байна. Тухайн үед Олон улсын зээлдүүлэгчдийн шаардлагын дагуу явуулж байсан бүсээ чангалах бодлогод дургүйцсэн ард олны хөдөлгөөн өрнөжээ.

Энэ оны тавдугаар сард “Сириза” Европын парламентын сонгуульд ялагдсан байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас энэ ялагдлыг өөрийнх нь явуулж буй бодлогод үзүүлж байнаа итгэлийн хэмжүүр гэж нэрлэжээ. Ард олны итгэлийг хүлээж чадаагүй тэрбээр парламентын ээлжит бус сонгууль явуулахаар шийдсэн нь энэ аж.

Грекийн нэг ч Засгийн газар 2004 оноос хойш Үндсэн хуульд заасан дөрвөн жилийн бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллаагүй байна. Тус улсын одоогийн Засгийн газар энэ оны аравдугаар сард болох ээлжит сонгууль хүртэл ажиллахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж