Б.Баасанжаргал хүрэл медаль хүртэж, жүдочид 15-р байр эзлэв

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Б.Баасанжаргал хүрэл медаль хүртэж, жүдочид 15-р байр эзлэв

Б.Баасанжаргал хүрэл медаль хүртэж, жүдочид 15-р байр эзлэв

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX наадам Италийн Наполи хотод болж байна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд жүдо бөхийн тэмцээн болж, 55 орны баг тамирчид оролцож, шилдгүүдээ тодруулав.

Монгол Улсын оюутны жүдо бөхийн баг тамирчид 12 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцож, нэг хүрэл, шагналт байранд гурван тамирчин орсноор багийн дүнгээр 15-р байр эзэллээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Баасанжаргал нийт зургаан барилдаан нийж, таван ялалт, нэг ялагдал авснаар хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр энэ тэмцээний аварга Японы бөх Нана Котад хоёрдугаар тойрогт ялагдсан ч Румын, Макао, Франц, Украйн, Чехийн тамирчдыг дараалан ялж, “Универсиад”-ын медальтан боллоо.

Монголын багийн тугч, энэ оны Азийн аварга Ц.Цогтбаатар шагналт тавдугаар байр эзлэв. Тэрбээр 73 кг-ын жингийн хагас шигшээд үлдсэн ч Азербайжан, БНАСАУ-ын бөхөд ялагдан медальгүй хоцорлоо.

“Универсиад”-ад Монголын баг тамирчид долоон төрлөөр  (жүдо, таэквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннис) оролцож байгаагаас одоогийн байдлаар нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар 118 орноос 32-р байрт бичигдэж байна.

Италийн Наполи хотод болж буй Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX наадам долдугаар сарын 14-д өндөрлөнө. Наадмын мэдээллийг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж