Наадмын 6000 тасалбарын 1200-г нь онлайнаар борлуулна

Хуучирсан мэдээ: 2019.07.08-нд нийтлэгдсэн

Наадмын 6000 тасалбарын 1200-г нь онлайнаар борлуулна

Наадмын 6000 тасалбарын 1200-г нь онлайнаар борлуулна

Хоёр өдрийн дараа эхлэх Үндэсний их баяр наадмын тасалбарын зарим хэсгийг өнөөдрөөс цахимаар борлуулах болсон тухай Нийслэлийн захиргаа мэдээллээ.

Нийслэлийн  мэдээллийн технологийн дарга О.Чинзоригийн хэлснээр 6000 тасалбарын 1200-г нь цахимаар худалдаалах юм. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал болох https://eservice.ulaanbaatar.mn хаягаар орж цахимаар захиална. Цахим захиалга 2019 оны долдугаар сарын 8, 9-ний өдрийн 12.00 цагаас нээгдэх юм. Цахимаар тасалбараа захиалсан иргэд нийслэл үйлчилгээний дөрвөн төв болох Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил төвд биечлэн очиж, 36 дугаар цонхноос захиалсан тасалбараа дугаарлахгүй авна.

Гэхдээ цахимаар захиалах тасалбар нь Төв цэнгэлдэхийн 6,7 дугаар секцийн тасалбар юм. Эхний өдөр буюу долдугаар сарын 8-нд 604 тасалбар, үлдсэнийг маргааш /2019.07.09/ борлуулна.

Нэг иргэн хоёроос илүү тасалбар захиалах боломжгүйгээр зохицуулсан хэмээн О.Чинзориг хэллээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт суудлын талыг буюу 6000 тасалбарыг иргэдэд зориулан худалдаалах юм.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж