НЭМЭЛТ: МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/ -ны VI их хурал өнөөдөр болж буй. Тус хурлаар хэлэлцэх асуудлыг нэг нь шинэ ерөнхийлөгчийг сонгох байсан юм. Тэгвэл НАМЗХ-ны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажлаа өгч, түүний оронд УИХ-ын гишүүн, нийслэлийн НАМЗХ-ны тэргүүн Н.Учрал сонгогдсон байна.
МАН-ын залуучуудын байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны ээлжит Их хурал өнөөдөр /2019.07.08/ Тусгаар тогтнолын ордонд болно. Тус Их хурлаар өнгөрсөн дөрвөн жилийн НАМЗХ-ны үйл ажиллагааны тайланг сонсохоос гадна шинэ Ерөнхийлөгчөө сонгоно.
Одоо тус холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ажиллаж байгаа. Г.Тэмүүлэн гишүүн 2015 оны зургаадугаар сард тус албан тушаалд сонгогдож дөрвөн жилийн хугацаа нь өнгөрсөн сард дууссан.
НАМЗХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэдгээ Монголын Үндэсний Олимпын Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, Скайтел группийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг гурван сарын өмнө мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал өрсөлдөнө гэх мэдээлэл байгаа юм.
МАН-ын дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалан НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгож бууруулсан. Тиймээс НАМЗХ-ны ерөнхийлөгчид 35 наснаас доош насны залуус өрсөлдөх боломжтой юм.
Холбоотой мэдээ